Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдын хуралд оролцоод, С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарчээ

2019 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын дэд дарга асан Б энэ сарын 17-нд Төрийн ордонд ажлаар явж байхдаа нас нөгчсөн эмгэнэлтэй явдал болсон билээ. Талийгаачийн үхлийн талаар АН-аас “…Гаднын нөлөөтэй байж болзошгүй” гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Баттай эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын дэд дарга агсан Б тэр өдрийн 15:00 цагийн үед Төрийн ордны гуравдугаар давхрын “Г” танхимд ЕТГ-ын дарга З.Энхболдын зохион байгуулсан “Торгоны зам” Олон улсын авто раллиг зохицуулах зөвлөлийн хуралд суужээ.

2009 оноос хойш болж байгаа энэхүү авто ралли энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй бөгөөд ОХУ- Монгол Улс-БНХАУ гэсэн маршрутаар уралдах юм. “Торгоны зам” авто раллигийн нээлт өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д болсон. Нээлтэд нь ЕТГ-ын дарга З.Энхболд очиж оролцож байв. Ийм учиртай болж буй уралдааны талаар хоёр цаг гаруй хуралдаж дууссаны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд гарч явж, Б нь ОХУ-аас ирсэн төлөөлөгчидтэй  үлдсэн байна.

Тэд 40 орчим минут ярилцсаны дараа тарцгаажээ. УИХ-ын дэд дарга агсан Б гарах замдаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
2
603687
5 эможи

Зочин
2019-05-20 14:04
Яагаад орж болохгүй гэж Бууны нохой сэтгүүлч чи биш журмын анд нь өнгөрсөн байна.
ondor nastan
2019-05-20 11:15
yu gej ter oroogoor orov doo.
Зочин
2019-05-20 10:13
Наад нэр усын эь бүтэн бич л дээ тэнэг сжтгүүлч минь
Зочин
2019-05-20 09:30
Эрдэнэ но той шүү Эрдэнэ огцорсон үед Батхүү дарга болох боломжтой байсан
keyboard_arrow_up