Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Хүчингүй болсон хуульд хориг тавьсан буруугаа З.Энхболд хүлээчихсэн

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн гуравдугаар сард зарлан хуралдуулж, Татварын багц хуулийг батлан гаргасан. Гэтэл үүнээс хоёр сар гаруйн дараа буюу энэ сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга уг хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Хоригт уг хуулийн хэд хэдэн заалтыг тусгайлан дурдсан бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамнаас хориглосон заалт бүрээр тайлбар хийсэн.

Ийнхүү Сангийн яамныхан тайлбар хийсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ сарын 22-нд мэдэгдэл гаргаж, “Хариу тайлбар гэх зүйл хийж, төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл гаргалаа. 

Сангийн сайд хариуцсан яамныхаа нэрээр хариу тайлбар гаргуулан, Татварын багц хууль дахь ноцтой асуудлыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллийг тарааж байгаа нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийг зөрчсөн зохимжгүй үйлдэл юм” хэмээн тодотгосон. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам болон таны зүгээс тайлбар хийсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Би дахиад ч тайлбар хийнэ. Яагаад гэвэл, Засгийн газрын тухай хуулиар татварын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтээс гадна олон нийтэд таниулж мэдүүлэх үүрэг Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг. Энэ хуулийг Засгийн газарт оруулахдаа манай яамныхан боловсруулалцаж, олон нийтээр хэлэлцүүлж байж өргөн барьсан учраас тайлбар хийхэд юу нь буруу байгаа юм бэ. Яахаараа үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлчихдөг юм гэх мэт ойлгомжгүй зүйл Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд олон байна.

-Нэгэнт Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан учраас УИХ-аар түүнийг нь хэлэлцээд шийдвэр гаргах ёстой байтал үүнээс өмнө Сангийн сайд болон яамныхан тайлбар өгөх ёсгүй гэж үзээд байгаа юм биш үү?

-Би тайлбар өгөх ёстой шүү дээ. Энэ хуулийг Засгийн газраас оруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс би болон манай яамныхан УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан хуульд хөндлөнгөөс тайлбар хийгээд байгаа юм биш. Өөрсдийнхөө боловсруулж, батлуулсан хуульд тайлбар өгөх бүрэн эрхтэйг ойлгох хэрэгтэй.

-“Ерөнхийлөгч хүчингүй болсон хуульд хориг тавьсан” гэх тайлбар хийж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг санаатайгаар түгээсэн гэсэн байсан?

-Энэ тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд буруугаа хүлээсэн.

Та бүхэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдлийг уншаад үзээрэй, түүнд “Хүчингүй болсон хуульд хориг тавьсан нь миний биш, манай ажилтны алдаа байсан учраас хариуцлага тооцсон, уучлалт гуйж байна” гэсэн байна билээ. Тэгэхээр буруугаа хүлээчихсэн гэсэн үг.

-“Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийг үл тоомсорлосон гэж мэдэгдсэн шүү дээ?

-Хэд хэдэн хууль зөрчсөн, үл тоомсорлосон гээд байгаа нь үндэслэлгүй. Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд олон заалтыг дурдаад буруу тайлбар хийчихсэн байна билээ. Би хувьдаа үүнийг буруутгахын тулд буруутгах гээд байна л гэж харж байгаа. Энд тэндээс элдэв зүйл заалт түүгээд эвлүүлээд байх шаардлага байхгүй. УИХ-аас баталсан Татварын багц хуулийг үнэхээр ойлгохгүй байгаа бол ирээд асуу л даа, манай яамныхан нээлттэй. Асууж тайлбар аваад мэтгэлцэх боломжтой гэдгийг хэлье.

-Хоригийг хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хорооны хуралдаанар хэлэлцүүлэх байсан ч хойшлуулсан нь ямар учиртай юм бэ?

-Бичиг ирүүлснээс болоод хойшлуулсан.14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд шийдвэр гаргах үүрэгтэй

М.Өлзий

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603917
1 эможи

Иргэн
2019-05-24 14:32
2019-05-24 14:31 Бэлтгэгдээгүй хүмүүс төрд гарахын гай?! Учраач олохоо больжээ?!
Иргэн
2019-05-24 14:32
2019-05-24 14:31 Бэлтгэгдээгүй хүмүүс төрд гарахын гай?! Учраач олохоо больжээ?!
Иргэн
2019-05-24 14:31
Бэлтгэгдээгүй хүмүүс төрд гарахын гай?! Учраач олохоо больжээ?!
Ч.Хүрэлбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up