Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АМГТХЭГ-т АРХИДАЛТ ГАЗАР АВЧЭЭ

2019 оны 6 сарын 05

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАТАЖ ТОМИЛСОН МӨНХЦОГТ АЖИЛТНАА ЗОДОЖ, ХҮК АХ ХҮНД ШАНАА ӨГЧ БАЙ ГЭСЭН ХЭМЭЭН ААРХДАГ ГЭНЭ-

Төрийн байгууллага дахь архидалт улам бүр газар авсаар байна, Ерөнхий сайдаа. Зам тээвэр, хөгжлийн яаманд болсон архидалтаас хүний амь нас хохирч, холбогдох шүүх хурал нь өнөө хэр эцэслэлгүй, үргэлжилсээр байгаа. Төрийн ордонд болсон архидалтын дараа УИХ болоод Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан. Эрхэм Ерөнхий сайд та ард түмэн, улс орныхоо төлөө амиа өгөхөөс ч айх юм алга, ажлын байрандаа архи уусан төрийн албан хаагчидтай хатуу тэмцэж, хэнийг ч болов өршөөхгүйгээс ажлаа эхэлнэ хэмээн Засгийн газрын тэргүүний тамга гардахдаа хатуухан ам өгсөнсөн. Харамсалтай нь, архинаас үүдэлтэй, буцааж болшгүй харуусалт хэргүүд шил шилээ даран гарсаар байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн татаасаар Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газрын Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн даргаар томилогдсон н.Мөнхцогт гэгч согтуугаар доод ажилтнаа зодож эрүүл мэндийг нь хохироосон хэргийг У.Хүрэлсүх та дуулсан уу. Дуулаагүй ч байж мэдэх юм. Тэрбээр эл явдлаа нууцлахаар чадлаараа чармайж байгаа аж. Ажлын байрандаа, тэр тусмаа дөнгөж ажил эхэлж буй үед буюу өглөөний 09 цагт н.Мөнхцогт нь ажил дээрээ согтуу ирж, ажилтнуудынхаа өрөөнд орж мэргэжилтэн Б-г зодсон байх юм. Хүнд үйлдвэр, текник технологийн хэлтэс нь хүнд үйлдвэрийн өнөөгийн түвшин, нөөц баялагт тулгуурлан өнгөт ба хар төмөрлөг, нүүрс-хими, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлж, улс орны эдийн засагт бодит хувь нэмэр оруулахад үндсэн зорилготой. Хүнд үйлдвэрлэл, нүүрс, газрын тосны боловсруулах салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг судалж, хэтийн төлөвийг тодорхойлох, ашигт малтмал, газрын тосыг эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан боловсруулах, гүн боловсруулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, тэдгээрийг   хэрэгжүүлэх   ажлыг   зохион   байгуулах, хүнд үйлдвэрлэл, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй, ихээхэн чухал хэлтэс байх аж. Ийм газарт Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болмогцоо өөрийн 10 жилийн ангийн хүүхэд Хэнтий аймгийн харьяат н.Мөнхцогт гэгчийг авчирч тавьсан юм байна. Мөнхцогт нь хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэн биш бөгөөд өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний газарт ажиллаж байсан гэнэ. Тохижилт үйлчилгээний ажлаас өөр төрийн ажлын туршлага, мэдлэггүй нөхрийг ЗГХЭГ-ын дарга маань “арын хаалганы лифт”-нд шууд суулган АМГТХЭГ-т авч ирсэн нь энэ аж. Өнөөх нь ажил эхлэх цагаар үйлдлээ хянах чадваргүй хэмжээний согтуу ирж, улмаар өөрийн удирдлага дахь мэргэжилтнээ тийнхүү зодож танхайрчээ. АМГТХЭГ-ын дарга Х.Хэрлэн мань нөхөрт арга хэмжээ авахын оронд хэргийг нууцлахыг тушаагаад цагдаад ч гомдол хүргүүлэхгүй байгаа гэдгийг ажилтнууд хэлж байна. Ингэж хуйвалдан нууцалсныг зол гэж бодохгүй мөнөөх Мөнхцогт гуай нь “Манай Хүрэлсүх ах эр хүнд ухамсрын шанаа өгч байх хэрэгтэй” гэж заадаг хэмээн аархсаар яваа нь олон ажилтны дургүйцлийг төрүүлж, ийнхүү хэвлэлд мэдээлэл өгөхөөс аргагүй байдалд хүргэсэн бололтой. МАНАН бүлэглэлийг устгана, 60 тэрбум бол төрийн эрхийг хууль бусаар худалдаж авах гэсэн оролдлого гэхчлэн учиргүй шударга ёс ярьдаг Л.Оюун-Эрдэнэ даргаа дунд сургуулийн найзаа “албан тушаалын лифт”-ээр ийнхүү гэнэт өгсөөсөн нь гэдсэнд тань цөвтэй биш үү. Х.Хэрлэн дарга хэдийгээр У.Хүрэлсүхийн энгэрийн тэмдэг ч гэлээ хаа холын хот тохижуулахын мэргэжилтнээр Хүнд үйлдвэр, технологийн хэлтсийг удирдуулна ч гэж юу байхав. Нутаг нугын, нэг ангийн нөхөр чинь боловсрол мэдлэг дутах зовлонгийн дэргэд бүдүүлэг, ёс суртахууны доройтлоороо ийнхүү хамт олноо дарангуйлж явж болох уу. АМГТХЭГ Ерөнхий сайдын хувийн компани шиг болсон гэдэг ч ингэтэл алийг нь алдуулж болохгүй байлтай. Дээрэнгүй, дарамт ихтэй, нутаг нуга, дарга цэргийн далбаагаар бүлэрхсэн байдал энэ хэвээр үргэлжилбэл архинаас үүдэлтэй дахин нэг томоохон хэрэг АМГТХЭГ-т гарлаа гэж дуулдах цаг ойрхон байх вий.

Эх сурвалж: NIIGMIINTOLI.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
604393
2 эможи

Огцрооч
2019-06-05 19:46
Хөөш Оюун-эрдэнэ ээ, ийм элдэв "хог" хүнийг ингэж тал тохой татаж албанд томилох ажилд бүү гар дүр. Шудрага байя гэсэн үгээ үйлдлээрээ чи өөрөө нулимж байхыг бид харамгүй байна. Гуйя, дархиад хүн томилох ажилд бүү нэр холбогд. Чи хүн таньдаггүй хүн юм.
keyboard_arrow_up