Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэ жилийн наадам болох уу? Ө.Энхтүвшин дарга аа!

2019 оны 6 сарын 24

Өчигдөр урьд өмнө болж байгаагүй Монгол төрийн наадамд хар толбо болон үлдэх үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал нь МҮБХ-ны тэргүүлэгчид улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэрийг бөхчүүд эсэргүүцсэнтэй холбоотой. Энэ явдлаас болж Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит наадмын сорилго улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр цагаасаа нэлээд хожуу эхэлээ. БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 43 бөхөөс шинжилгээ авахад долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээр бөхчүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад байсан юм. Гэтэл МҮБХ нь бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан хойгуур цөөн хэдэн хүмүүс нууцаар хуралдаж, дур мэдэн гаргасан шийдвэрээсээ буцан Допингтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн нь дийлэнх олонхийн зүгээс Үндэсний бөхөд допинг хэрэглэхийг "хүлээн зөвшөөрлөө" гэсэн ойлголтыг өглөө.

Энэ талаар улсын аварга Ч.Санжаадамба: “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс МУ-н аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд үүнийг эсэргүүцэж барилдахгүйгээ илэрхийлээд байна. Допингтой холбоотой энэ асуудал нь ийн хурцадмал байдал үүсгэж, зүлэг ногоон дэвжээнээ барилдах бөхгүйдэхэд хүрээд байна. Энэ байдлаар наадамд зодоглох бөхгүй болж, Монгол төрийн наадам эзэнгүйдэх эмгэнэлтэй зураглал харагдаж эхэллээ. Асуудал нэгэнт иймдээ хүрсэн байхад Монгол улсын шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин даруй арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Дэлхий нийтээр эсэргүүцсэн Допингийг үндэсний спортоосоо авч хаяж, хойч үедээ ёс уламжлалаа ариунаар нь өвлүүлэн үлдээхэд МҮБХолбоо чухал үүрэг гүйцэтгэх байгууллага. Гэтэл олны итгэл, хүндлэлийг алдан ажлаа хийсэн шиг хийж чадахгүй үндэсний өв тээгч бөхчүүдээ ийн талцалдуулж, муухай харагдуулахад хүрээд байгаа нь эмгэнэлтэй. Дахин хэлэхэд даруй энэ асуудалд анхаарал хандуулж, цэглэхгүй бол Дэлхийд Монголыг сурталчилдаг үндэсний их баяр  наадам чинь үхлийн ирмэгт ирээд байна!!! Ө.Энхтүвшин дарга аа!!!

Эх сурвалж: paparatsi.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
605167
3 эможи

зочин
2019-06-25 09:09
Аль ч түвшинд хууль дүрэм гаргасан шийдвэрээ эргэж буцалтгүйгээр дагаж мөрдөцгөөе.
ахмад бөх
2019-06-25 00:17
Хуулиа хэрэгжүүлж саналыг дэмжинэ
Баянзул
2019-06-25 00:09
Зөв саналыг зөвөөр шийдээрэй монгол бөхийн дэвжээ цэвэр ариун шударга үнэний туйл байх ёстой.
Зочин
2019-06-24 21:49
Баянмөнхийн найруулсан хорлон сүйтгэх ажил явж байгаа нь энэ. Санжаадамба аваргаынх зөв.
Зочин
2019-06-24 17:10
САНЖААДАМБА АВАРГЫН ЗӨВ. УЛСЫН БАЯР НААДМЫН КОМИСС ШИЙДВЭРЛЭСЭН. ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙГ БАРИЛДУУЛАХ ЭРХ ХЭН ОЛГООД БАЙГАА ЮМ БЭ ЭНД УЛС ГЭЖ БАЙНА УУ
Зочин
2019-06-24 16:47
Санжаа аврага шадар сайд, баяр наадмын комисс, улмаар энэ салбарын сайд дарга нараас илүү монгол бөх, монгол залуусын ирээдүйн төлөө зоригтой зөв үг үйлдэл гаргажээ. Санжаа аврага наадамд барилдах эсэх түрүүлэх эсэх биш монголын их өв соёлын төлөө ингэж чадна гэдэг үнэхээр мундаг. Баянмөнх, А.Сүхбат нар ичиж үхээсэй билээ
Бат
2019-06-24 14:57
ийм шүү.Үндэсний бөх маань бүр дампуурч гүйцлээ.Ер нь наадмын хөтөлбөрөөс хасссан ч яадаг юм.Овоо тахилга,сумын наадмаас эхлээд улсын наадмын бөхийн барилдаан бүгд мөнгө төгрөг цол авах бизнес болсон.Дээр нь допинг хэрэглэх болсон.Утга алга жалга дов нутгийн үзэл,цолны эрэмбэ гэгч балай юм үйлчлээд үзэх сонирхол алга даа.Хэдэн жилийн өмнө нэгэн бөхийн нэртэй тайлбарлагч 7 сарын 10 ны орой шөвгийн 4 бөхийн нэр тодорсон байдаг гэж ярьж байсан нь үнэний ортой.Санжаадамба аваргын зөв шүү.Аварга хүн ийм л байх ёстой.Бөхийн холбоог авах гэсэн хар мөнгөний бизнес бүлэглэл хэрээс хэтэрсэн.Монголын дампуу шүүгчдид тэдний гарт орж дэлхийн түүхэнд анхдагч гэмээр шийдвэр гаргах аа зогсоо ичиж үхмээр байна шүүгчид ээ.Холбоог авах гэсэн Элбэгдоржтой холбоотой Гачуурт хэмээх Чинбат одоо боль.Бөхийн ногоон дэвжээ маань Гарьд магнай кинонд гардаг Очир зааны хэлсэн бөхийн зүлэг ногоон дэвжээ ёс бусын зүйлээр бохирдох ёсгүй.
keyboard_arrow_up