Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Улааны ураг төрлийн “ЗАСАГЛАЛ“ хэтэрлээ, АТГ-ын дарга аа!!!

2019 оны 7 сарын 08

Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиг үүрэгтэй яам толгойлж буй Ч.Улаан сайдыг төрийн суудлаар наймаалцаж чаддаг, хүссэнээ шүүрдэг, хулгайлснаа нуудаг, нууснаа илчилдэггүй, өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээ хүлээж улайдаггүй хэмээн учир мэдэх бүхэн ярьж байна.

Улстөрд, төрийн эрх мэдэлд удаан суухаараа хүний ичиж зовох булчирхай ажиллахаа больчихдог юм уу, эсвэл Ч.Улаан гэх энэ нөхрийн араншинд байдаг хэрэг үү.

МАН-аас урваж МАХН руу гүйгээд шанд нь Сангийн сайдаар мялаалгасан. Шинэ эхнэрийн дүү О.Даваасүрэнг Гаалийн байгууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж чадсан сүйхээтэн.

Ер нь Ч.Улаан сайдын ураг төрөл нөлөө бүхий төрийн албадуудад нэгээр тогтохгүй шигж, шимэгчлээд удлаа. Тухайлбал,

Нэг. Ч.Улаан гишүүний урвалтын шанд МАН шинэхэн эхнэр Оросоогийн Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэнг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон.

Хоёр. Оросоогийн Оюун-Эрдэнэ нь Ч.Улаан сайдын зөвлөхөөр ажилладаг.

Гурав. Оросоогийн Баасансүрэн Төрийн банкны дэд захирлаар ажиллаж байна.

Дөрөв. Ч.Улаан сайдыг 2016 онд МАХН-аас Сангийн сайд болоход нь ГЕГ-ын даргаар томилогдож байсан Оросоогийн Даваасүрэн нь ямар ч тендер шалгаруулалтгүйгээр малыг хөлөөр нь гаргахаар завдаж байсныг олон нийтийн эсэргүүцлээр зогсоосон. Санаагаа гүйцэлдүүлж чадаагүй, ард түмнийг цагаан цаас гэдэг нөхдийн нэг болох Ч.Улаантан хэсэг хугацааны дараа ХХААХҮ-ийн сайдаар заларч малыг хөлөөр нь урд хөрш рүү гаргах ажлаа хийхээр шунан дайрч эхэлсэн. ЖДҮ-г жинхэнэ үйлдвэрлэгчдэд өгнө хэмээн шоудсаар 14-хөн хоногийн дотор зар түгээн материал татаж хэлбэрдсэнийг олон түмнээр харлаа.

Шинэ эхнэртээ сөхөрч унатал зүтгэн, хамаатан садан, хавь ойрын нь бүх хүнийг Төрийн албанд, тэгэхдээ албан тушаал, эрх мэдлийн ашигт суудлуудад шигтгэсэн түүний худ ураг, төрөл саднууд нь ЖДҮ-рүү ч нэлээдгүй төсөл оруулж амжсан гэдгийг ойрын нь хүн хэлж байна. Тийм ч учраас гар утасны зээлээсээ 6-хан мянган төгрөгийн үлдэгдлээр Монголбанкны найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон ядарсан иргэдээ сүрхий дүрэм журам барин хассаар “зорилтот, захиаст” хэдхэн төслийг үлдээсэн гэж байгаа.

Энэчлэн улстөрд буг болтлоо сууж, “улайдаггүй Улаан” нэрийг овог шигээ болтол чирсэн эрхэм сайд улсын ажлыг аль ч Засгийн газрын үед ураг төрлийн ашиг сонирхолтой бат барилдуулж чаддагаа улайм цайм харуулах болов. Уг нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил гээчийг тодорхойлоод, ялгаа заагийг нь заагаад өгчихсөн юм. Тодруулбал, нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг хамааруулдаг.

Тэрхүү “нийтийн албан тушаалтан” гэдэгт ангилалд Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүний албан тушаал аль аль нь багтдаг биш үү, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа!!! АТГ-т очоод юу юугүй шижигнүүлээд өгнө гэсэн танд энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй сайдын асуудалд анхаарлаа хандуулах зүрх зориг алга уу.

Хэвлэл мэдээллүүд Ч.Улаан гэгч хүний ураг садны хэлхээ, ашиг сонирхлын зөрчлийг ил гаргаж, ажлаа хийхэд тань улам бүр хялбаршуулж өгсөөр байна. Шинэ ажлаа аваад бараг нэг бүтэн улирал дууслаа, ганц нэг гарын авлага танилцуулахаас хол хэтэрсэнгүй, ТА…

Эх сурвалж: NIIGMIINTOLI.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605706
0 эможи

О.Даваасүрэн гаалийг самарч байсан гар
2019-07-08 12:30
Шуналын тулам тэнэг гар даа. Мал хөлөөр гаргана гэж Хятадуудас авсан 100 сая доллараа яах гэж байна танай эхнэрийн дүү О.Даваасүрэн Улаан сайд аа
Зочин
2019-07-08 12:24
Хууль шүүх ДАНДАА ДАРГА НАР ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛИОД УДАЖ Байна ШДЭЭ
keyboard_arrow_up