Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Авлигачид алдарших цагаар…

2019 оны 7 сарын 08

Arslan.mn

Алдарт Дашдоржийн Нацагдорж, Бямбын Ренчин, Чадраабалын Лодойдамба, Донровын Намдаг, Дондогийн Цэвэгмид нарын зохиол туурвил номын дэлгүүр, гудамжны лангуун дээр гандаж ахуй цаг дор бид амьдарч буй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголд ашиггүй, өөрөө авлига авсан хэргээр АТГ-т шалгуулж байгаа Санжийн Баяр “ном” бичиж, тэрийг нь дугаарлаж байж худалдаж авахгүй бол олдохгүй байгаа тухай мэдээлэл амралтын өдрүүд дамнаад хэвлэлүүдээр цацагдлаа.

С.Баяр ихэд бахархалтай, өнөөх ихэмсэг байдлаараа мутраа зурсан номоо түгээж суув. Энэ бол өнгөрсөн баасан гаригт болсон явдал юм.

Тэрээр номдоо Цагдан хорих ангид 60 хоносноо бичээд, Оюутолгойн гэрээ, Тавантолгойн төмөр замын талаар дурьдаад өнгөрчээ.

С.Баярын номын зорилго тодорхой. АТГ дээр байсан хэрэг нь шүүхэд шилжиж байгаа бололтой юм.

Тиймээс нам дээрээ олон удаа туршсан PR гээч зүйлээ хийх гэж үзжээ. Төлөвлөснөөр нь бол энэ бүхний дараа ард түмэн Х.Баттулга, У.Хүрэлсүх, хууль хяналтын байгууллагын үүдэнд “…Санжийн Баярыг сулла” гээд жагсах ёстой юм.

С.Баярын номд бичсэнээр Оюутолгойн гэрээ өөртэй нь огт хамаагүй, Япон ч бил үү, хаашаа ч юм яваад ирэхэд нь бэлэн болчихсон байсан. Түүн дээр нь мань эр зурчихсан гэсэн. Төмөр замыг бас Х.Баттулга гацаасан. Хятадын Төмөр замын дэд сайдыг 2009 оны гуравдугаар сард урьж авчраад, уулзаад “…Гомдоохгүй явуулаарай” гэж үүрэгдсэнээ номдоо оруулаагүй аж.

Эдгээр бодолд бусад сэдэв, хувь хүмүүстэй холбоотой бичсэн тэмдэглэснийг нь хараадахвал дээр хэлсэн дүгнэлт батлагдана.

Нөгөөтэйгүүр С.Баярын номыг зөөж гүйгээд, энд тэнд нь гарч яваад байгаа Оюутолгойг балиашигладаг “соён гэгээрүүлэгч” нөхөр анхаарал татна. Бичихээрээ хор, ярихаараа хэрүүл хийдэг тэр нөхөр С.Баяраас чанга гэгч нь тэвэрчихсэн байгаа нь журмын нөхдүүд утуулсан үнэг шиг ил гарч иржээ гэж харагдаж буй юм.

Ерөөс  С.Баярын энэ үнэтэй, чанартай номын санхүүжилт, хөрөнгө оруулалт хаанаас гарсан бэ гэдгийг эдний сүжрэлээс харж болно.

Гэхдээ “…Ном маш гүйлгээтэй байгаа учраас борлуулалтынхаа мөнгөөр дахин хэвлэж байна” гэх байх л даа. Харамсалтай нь бодит байдал огт өөр байдаг юм.

С.Баяр ингээд гараад ирлээ. Цаанаа бол хэрэг нь шүүх рүү явчих гээд маш их сандарч байгаа байдал л даа. Эр ядрахаараа ламд очдог гэдэг шиг улстөрч ядрахаараа ард түмнээ барааддаг. Харин ард түмэн түшихээ түшиж, түлхэхээ түлхдэг.

С.Баярын номын нээлтэд хүний эрх ярьдаг олон улстөрч очжээ. Ордон руу орохоороо энэ сэдвийг мартдаг. Гудамжинд гараад ирэхээрээ санадаг улстөрчийн зорилготой эрчүүд, эмэгтэйчүүд л дээ, уг нь.

Тэд бас л хүний эрх ярьж зогсох юм. Яахав дээ, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хоёр сар шоронд хоригдоод л гарч ирсэн байна. Хоригдоод очиход нь тэндхийн ажилтнууд нүдэнд нь их эвгүй харагдаж, бас бусдын адил тонгойлгож шалгасан байгаа юм. Өөрөө ингэж бичсэн. Үүнд юунд нь гомдож сүйд болсныг ойлгохгүй юм байна билээ.

С.Баярыг ингэсэн гэхээр бид өрөвдөх сценари бий л дээ. Гэвч бүтэн хоёр жил хоригдоод, энэ хугацаандаа дан ганц эрүүдэн шүүгдэж байсан  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг юу гэх вэ.

Тэдний талаар ганц ч үг ганхийгээгүй өнөөх хүний эрхийн төлөө тэмцэгч улстөрчид Санжийн Баярын үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичсэн номных нь нээлт ирчихсэн нулимс дуслуулах шахаад зогсч байх юм.

Яг үнэндээ С.Баяр Оюутолгойн гэрээн дээр асуудал гаргачихсан шүү дээ. Үүнийг УИХ, АТГ, Аудитын байгууллагын “…Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй” гэдэг дүгнэлт, С.Баяр одоо олон сая ам.долларын хөрөнгөө хэлж өгч чадахгүй АТГ-аас аргамжаатай байгаагаас өөрөөр яаж нотлох хэрэг вэ.

Түүнийг зүв зүгээр байхад нь барьж хориод, шоронгийн хуяг муухай хараад байсан юм биш шүү. Юу үнэн, энэ л үнэн.

Шуудхан хэлэхэд, С.Баяр бол Монголын ард түмний өврийг ухаж, халаасыг ухсан хүн. Хэрэв тэр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг улсаа бодож хийсэн бол 10 жилийн дараах энэ цаг үед Монгол Улс, Монголын ард түмэн Оюутолгойгоос болж өрөнд орох бус ашиг хүртээд байж байх байлаа.

Ер нь С.Баяр гэлтгүй, ТЕГ-ын дарга байсан Б.Хурц суллагдаж гарч ирчихээд төрсөн өдрийн баяраа тэмдэглээд явж байна гэх мэдээлэл яригдсан. Хэн, хаанаа, юугаа хийх нь хүний эрх. Гэхдээ Б.Хурцын төрсөн өдөр дээр Ч.Сайханбилэг явж байсан гэсэн. Энэ нь цахим сүлжээгээр тарсан мэдээлэл боловч зураг, бичлэг байсан тул үнэн байх магадлалтай.

Эдний ингэх ч бас аргагүй байх. “…Шалгаж байна” гэсэн сүртэй мэдэгдэл хийгээд таг чиг болчихно. АТГ-т шалгуулж байгаа, прокурорын хяналтад байна, шүүх рүү шилжүүллээ гээд байгаад л байна.

Ингэхээр нөгөөдүүл нь завтай. Уулзалдана. Төрсөн өдөр тэмдэглэнэ. Найрлана. Ном хүртэл бичнэ.

Бид бас тэнэгдүү улс. Их итгэмтгий. С.Баяр Оюутолгойг юу болгосныг нь бүгдээрээ л мэднэ. Гэсэн атлаа С.Баярын номыг уншаа ч үгүй байж хошуурцгаана. Яг үүн шигээ 2017 онд хоёр сонголтыг хийсэн байдаг. Нэг нь Ерөнхийлөгчийн сонгууль бол ард түмэн  Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Нөгөөх нь эрх баригч МАН-ынхан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас унагаад оронд нь У.Хүрэлсүхийг томилсон.

2017 онд хэдхэн сарын зайтай болсон энэ сонголтод нэг л шалгуур байсан юм. Тэр нь шударга ёс, авлига гэсэн хоёр том асуудал байв. Х.Баттулга Ерөнхийлөгч болохдоо “…Оффшор, 60 тэрбумын хэргийг илрүүлж, иргэдийн өрийг төлнө” гэсэн. Харин У.Хүрэлсүх “…Амиа алдахаас ч айхгүйгээр авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтооно” гэж байлаа.

Бас “…Шүдгүй арслан шиг байгаа”, “…М.Энхболд л тээглээд байна” гэцгээсэн. Энэ хоёр хүнийг ард түмэн тэвчээртэй хүлээж, УИХ их л эрхлүүлж байгаа даа.

“Шүдтэй” болгох гээд хуулийг нь хүртэл ээлжит бусаар хуралдаж баталж өгөөд Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргаар хүссэн хүнийг нь тавьж өгсөн. М.Энхболдыг “ичих нүүрэндээ элэг нааж” байгаад л хөөгөөд буулгасан.

Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бахь байдгаараа. Бүр болохоо болиод, авлигачид нь афоризм хэлж, ном бичээд алдаршиж эхэллээ. Маргааш сонгууль болох юм бол мань хоёрыг унагаж ч мэдэхээр рейтингтэй болсон байж мэднэ шүү.

Ийм л байна. Хууль хүчгүйдэж, авлигачид алдаршдаг цаг ирсэн байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
605710
6 эможи

Зочин
2019-07-09 17:37
пялдага . кк. Тэдэнд Баярын ном гээчийг унших гэсэндээ биш Даргаа би таны номыг авсан шүү гэж харуулж гарын үсэг зуруулах нь илүү хэрэгтэй байгаа.
зочин
2019-07-09 17:09
Тэр гарын үсэг зуруулах гээд гѳлдѳгнѳѳд долигнон зогсож буй залуус ер нь ном уншдаг юм болов уу? Баярыг ном бичдэг гэж сонсоогүй л юм байна. Цѳвүүн цаг яах аргагүй иржээ
Зочин
2019-07-09 12:31
Арай жаахан гэгээрсэн хүмүүс Баярыг ойлгоно оо. Бусад нь Баярыг зүхээд сууж л байг дээ хөөрхий.
МОНГОЛ иргэн
2019-07-09 10:58
ҮХЭЭРИЙН ХАР ЛУЙВАРЧИН С.БАЯР ҮТЭР ТҮРГЭН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ....ккк
zochin
2019-07-09 08:23
Battulgiin zahialgaar bichsen bn
Zochin
2019-07-08 20:06
Ugur tolgoi arhinda hordood avilgaa edlej hereglej chadahgui chad hiih boltugai
Зочин
2019-07-08 17:38
Эх орно тонон дээрэмдсэн адгийн шаар
Зочин
2019-07-08 17:36
goyo xekjee
Зочин
2019-07-08 17:09
Яг үнэн авилагчид алдаршиж хөдөлмөрч түмэн гундуухан байдаг цөвүүн цаг иржээ
иргэн
2019-07-08 15:31
Баярын Номын Нээлтэнд Жирийн иргэд нэгээхэн ч үгүй голцуу Дарга даамал дагаж гүйдэг Пялдага нөхдүүд Худлаа инээсэн шигээ зогсоцгоож байх юм
keyboard_arrow_up