Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг завшсан гэх хэргийг прокурор хянаж эхэллээ

2019 оны 7 сарын 17

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК  2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан билээ. Улмаар уг хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсоноос гадна тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчийг албыг хашиж байсан Н.Золжаргал зэрэг хүмүүсийг шалгасан юм. Тэгвэл дээрх хэргийг хамтарсан ажлын хэсгийнхэн дээрх нэр дурдсан хүмүүсээс гадна Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин зэрэг 10 гаруй хүнийг гэм буруутай байж болзошгүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, Үндэсний их баяр наадмын өмнөхөн НПГ-т шилжүүлсэн аж. Албаны эх сурвалжууд ч үүнийг батлаад “Наадмын өмнөх долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Олон хавтас хэрэг учраас гүйцэд танилцахад хугацаа орох байх. Хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн юм. Хуульд зааснаар прокурор хавтаст хэрэгтэй 14 хоногийн дотор танилцаж, шаардлагатай бол хугацааг нь хэдэн ч удаа сунгах эрхтэй. Тиймээс олны анхааралд байгаа энэ хэргийг намар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх байх гэсэн таамаг буй.

Эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, үүндээ улс төрийн өндөр албан тушаалтнууд, садан төрөл, найз нөхдийг татан оролцуулж гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр хоёр ч удаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.

Эх сурвалж: өнөөдөр сонин Г.РАВЖАА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605885
1 эможи

Зочин
2019-07-31 09:14
Улс бүх үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын мэдэлд шилжүүлж Хүүхдийн сувилал , эмнэлэг ,Хавдрын эмнэлэг болгох хэрэгтэй шүү дээ ,бүгдийг нь бүх насаар нь шоронд хийвэл таарна
Зочин
2019-07-31 09:14
Улс бүх үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын мэдэлд шилжүүлж Хүүхдийн сувилал , эмнэлэг ,Хавдрын эмнэлэг болгох хэрэгтэй шүү дээ ,бүгдийг нь бүх насаар нь шоронд хийвэл таарна
Зочин
2019-07-17 19:19
Бүх хүнийг шүүгч болгож байгаад наад хөрөнгөтнүүдийг шүүж цаазлах хэрэгтэй юм болов уу
zochin
2019-07-17 19:18
Бүх хувийн өмчийг хурааж муусайн хөрөнгөтнүүдийн бүх хөрөнгийг хурааж бүгдийг улсын уурхай үйлдвэр зочид буудал дэлгүүр байр орон сууц болгох хэрэгтэй
зочин
2019-07-17 08:53
Бас дээр нь концесс нэртэй үнэгүй авсан төрийн өмч байсан Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн ЦШҮ-н асуудлыг шалгаж улсад нь буцааж аваачээ
Зочин
2019-07-17 08:18
баримт материал нь тодорхой хэргийг уях хэрэг байна уу?
keyboard_arrow_up