Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатарын сонгуулийн шоу хүний амийг авч одлоо

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

 

-Хүний нутагт амиа алдсан талийгаачийн цогцсыг эх нутагт нь авчирч сэлэнгэд нутаглуулжээ-

УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Түүнээс урьтаж гишүүд мартсан тойргоо гэнэт санаж, иргэдийг элдэв зугаа цэнгэл, уралдаан, тэмцээн, эмч, эмнэлгээр даллаж эхэлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд бусад гишүүдээ манлайлж тойргийнхоо ард иргэдэд хайр зарлаад эхэлжээ.

Тухайлбал, тус дүүргээс сонгогдсон Н.Учрал гишүүн сар гаруйн өмнө Тэрэлжид байрлах жуулчны бааздаа тойргийнхноо буюу тус дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг аваачиж амраасан. Харин саяхан буюу өнгөрсөн сарын 23-нд Х.Нямбаатар, Ц.Гарамжав нар мөн л тойргийнхоо хороодоос тус бүртээ 120 хүнийг 4 автобусаар Улан-Удэ, байгаль далайд амраахаар үджээ. Автобустай аялалд нь дандаа л өөрийнх нь ойр тойрны, дараагийн сонгуулийн ажилд нь тус дэм болох хүмүүс, тэдний шадрууд багтжээ.

Харамсалтай нь амарч, зугаалж явахдаа “зам хурдлуулж”, “ам халаадаг” зарчмаар архидалт өрнөж, бас ч үгүй Байгаль далайн эрэгт үнэ, төлбөргүйгээр зугаацаж байгаа хүмүүс сархадыг сайтар зооглосон тухайг эх сурвалж бардам гэгч өгүүлж байв.

Арга ч үгүй биз. Эрхэм гишүүд чамгүй их хөрөнгө мөнгө гаргасан учраас ингэж олноор нь аялуулж, зугаалуулж, тансаглуулсан юм чинь бардамнахаас яахав. Ямартай ч мөнгөөр зодож ирэх жилийн сонгуульд санал авахаар зэхэж буй тэд энэ их мөнгийг хаанаас гаргав, ямар санхүүжилтээр ийм олон хүнийг нэг дор амраах болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.

2016 оны сонгуулиас хойш аниргүй байсан хүмүүс гэнэт ингэж иргэдээ санасан нь ирэх сонгуулийн л чимээ юмдагуудаа гэж харагдана. Өөрсдийг нь төрдөө төлөөлөл болгон илгээж байхад эхний 3 жилдээ мартаж, сүүлийн хэдэн сард нь сүрхий сайн санаж, ахуйд нь нэмэртэй хууль батлаагүй хэрнээ амралт, зугаалгаар “хахуульдаж” байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй.

Тэдний сонгогчидоо хахуульдах гэсэн энэхүү зугаа цэнгэл нь эцэстээ нэг гэрийн бүлийн амьдралыг үгүй хийсэн харамсалтай мэдээлэл чих дэлсэж сэтгэл гонсойлгов. Тодруулбал, хоёр гишүүний урилгаар Улан-Удэ, Байгаль далайг зорьсон хүмүүс өнгөрсөн сарын 23-ны өдөр нийслэлээс хөдөлж 24-нд зорьсон газраа иржээ. Ингээд маргааш нь буюу 25-ны өдөр тэд Байгаль далайн эргээр зугаалж усанд орох нь орж зарим нэг нь эргийн гадна талд зугаалж байх зуур 50 гаруй насны эрэгтэй хүн усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед талийгаачийг усанд живж хоёр хөлөө гозолзуулж тусламж хүсэх үеэр түүнийг хэн ч анзаараагүй улмаас ийнхүү амиа алдсан аж. Харин тухайн үед талийгаачийг орос хүн харж уснаас гаргасан ч амьсгал хураасан байж. Ингээд энэ үйл явдлын дараа талийгаачийг жижиг тэргээр тусад нь Сэлэнгэ рүү авчирч холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгч нутаглуулсан байна.

Талийгаачийн хувьд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тойргийн 3 дугаар хорооны хэсгийн ахлагчийн нөхөр байсан гэнэ. Хэрвээ эрхэм гишүүн гэнэт ингэж сонгогчиддоо хайр зарлаж, ийм олноор нь гадаад далай үзүүлэхээр явуулаагүй, өөрөө бүх зардлыг нь даагаагүй байсан бол тухайн гэр бүл элэг бүтэн, инээд хөөртэй амьдрах байсан.

Гэтэл дахин эрх мэдэлд хүрэхийн тулд амралт зугаалга нэрээр сонгогчдын саналыг авах гэсэн увайгүй энэ арга нь нэг айлын амьдралыг орвонгоор нь эргүүлж нялх үрсийг амьдын хагацалд унагасан нь харамсалтай. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгогчдын ингэж “хахуульдахыг” хориглосон учраас гишүүд ийн жилийн өмнөөс амралт, зугаалга, аливаа арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн хэрэг.

Аливаад учир, жанцан гэж бий. Хайраа ч гэсэн хэмжээ, хязгаартай түгээх хэрэгтэйг сануулсан явдал Х.Нямбаатар гишүүний зохион байгуулж, ивээн тэтгэсэн аялал харууллаа. Угтаа бол хүний амьнаас үнэтэй сурталчилгаа гэж байх уу даа.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
13
ouch an post
4
confuse an post
4
angry an post
15
606308
41 эможи

zocin
2019-08-07 11:22
Ene balai Hyambaatar teneh morooroo tenehgui bas neg ohiniig oort n shaardlaga tavilaa gej ajilaas n haluulsan baigaa yum ene balaig hen yaj tanih yum be gadagshaa totogshoo yvaj uzeegui balai ehner huuhdee chireed neg shalgaltiin kabinruu har nudnii shil hiichiheed chiheed baihlair hench shaardlaga tavina shuu dee ooriigoo tanisangui gej ajlaas n haluuldag ene tor tumenii toloolol mon uu uuniig ard tumen min nuhatstai avch uzeh heregtei
arai ch dee
2019-08-06 13:50
aluurchin novsh gesen ug.
Ахмад СХД-13-р хорооны иргэн
2019-08-05 09:35
Нямбаатар гишүүн бол ёстой хияйсэн юмтай нүүр бардам гишүүн шүү ,битгий ганц алдаанаас хүний бөгс ухаад бай ,талиигаачийг чирч авч яваагүй л байхгүй юу даа ,хүнд ямар гай гачлан тохиолдохыг хэн мэдлээ .
Зочин
2019-08-04 14:34
Бүх юмыг сонгуулиар харлуулдагаа болих хэрэгтэй. Нямбаатар байнга л тойргынхныгоо дэмжиж байдаг. Гэнэт сонгуулиа санаад хийсэн ажил биш байх шүү. Байнга л хийж байдаг.Үүнийг бичигч өөр шигээ эж бодоогүй л баймаар.
Зочин
2019-08-04 14:34
Бүх юмыг сонгуулиар харлуулдагаа болих хэрэгтэй. Нямбаатар байнга л тойргынхныгоо дэмжиж байдаг. Гэнэт сонгуулиа санаад хийсэн ажил биш байх шүү. Байнга л хийж байдаг.Үүнийг бичигч өөр шигээ эж бодоогүй л баймаар.
зочин
2019-08-04 13:15
Нямбаатарын иргэдийнхээ тѳлѳѳ хийсэн юм юу байгаан.Түй ч байхгүй шүү. Харин эсрэгээрээ зѳрчлийн тухай хууль гэдгийг олонхоор хүч түрэн батлуулж иргэдээ маш их дарамталж. ядууруулж бгаа.Ийм л ажил хийдэг
чимэг
2019-08-02 22:22
талийгач талынханд.тун харамсалтай гэхдээ.гишүүний хувьд.хийсэн юмтай хүн.шүү
Нэргүй
2019-08-02 17:55
Зарим хүмүүс бүр хамгаалаад үхэхнээ хэдэн төгрөг өгж дээ хүний амь сүйдчээд байхад үхээ л биз гэнэ үү ичиж үхээсэй бузар авгайнууд
Нандиа
2019-08-02 15:40
Нямбаатар гишүүн энэ жил л ингээд байгаа биш байхаа. Тойрогтоо ихийг хийж байгаа шүү. Ямар тэр хүнийг чирээд авчихсан ч биш ирдэг нь буцдаг хорвоогийн жам цаг хугацаа нь л тэгэж таарсан бололтой...
Зочин
2019-08-02 15:26
dandaa l horoond ajildag humuus ywdag sh dee ard irgedees bol now shuu dee
D.Dashtseren
2019-08-02 15:25
Манайхан арай дэндүү юмаа тэгвэл тэр М.Энхболдтойгоон эх ороноо зараал газар шороог нь худалдаал сууж байхгүй жоохон юм хийсэн нэгнийгээ унгах гээл үхэж дуусах юмаа ум мань бад ми хум нэг хүн тэнд эндээл биз нямбаатар услуу ор гэж чирээгүйл байлгүй юм хийж байгаа нэгнээ бөгсийн ухаж байхаар тэр шанага барисан үхээрүүдийг ухаж төнхөөчээ М.А.Н гэж дээшээ гарсан нэгнийгээн өөрөсдөөсөөн өндөр гарчихлаа гэж шанага заазуур бариад ард түмний нэрмбариад гүйдэгээн болиочээ бузар нүгэл 2 нь дүүрцэн луднүүд
Dashdawaa
2019-08-02 15:08
Sain ih yum hj bga mundag hvn shvv.
Зочин
2019-08-02 15:08
Manai 26-r horoond gants yum hj bga hvn shv. Zam tawij bna tsetserleg surguuli geed urid ni hen iim yum baiguulsiin idej uugad l ongorson shde. Yum hiij bga hvnee ingej bitgii harluul h nd sain muu ali ali ni bdag l bh gehde hiij bga yumiig haraad vzeed daraa ni shvvmjil. Hvnii sainiig hardaggvi hernee muug ni hangiin tvrvvnd hardag muuhai zangaa bolchihwol heregtei yumsan hvmvvs mindee. Uuchilaarai aldaatai bichsen bj magadgvi shv.
Зочин
2019-08-02 14:27
Зарим нэг хүмүүс ямар ичдэггүй улаан цайм бөгс долоож чаддаг бна даа. Та нарын төлөө нэг ч олигтой хууль батлаагүй идэж ууж хулгай хийж ханаж цаддаггүй хүмүүс чинь дахиж сонгогдохоор та нарыг худлаа хахуульдаж байна шт. Ойлгоочээ та нар. Яах гэж ийм новшнуудыг сонгож амьдралаа үр хүүхдээ эх орон оо хайралдаггүй юм бэ?
заяа
2019-08-02 13:51
энэ хүн чин харин юм2 хийж яваа хүн шүү сайн сайхан яваагаа битгий ингэж бөгсийн ухаж бай малнуудаа
зочин
2019-08-02 09:59
юун аймар өмөөрдөгийн угаасаа юу ч хийхгүй мөнгөл иддэг гарууд балиар юмнууд хорооны ажилчид хэсгийн ахлагч гээд бүгд тэдний гар өлнүүд
bayr
2019-08-02 00:41
nasniih ni hugatsaa bolood ungursun hvnii ywdal naad gishvvnd cnin ymar hamaa bnaa neriig ni doosh ni hiih yumaa olj ydah yum zugaaluulaal biz sanlaa uguh ni uguud uguhgvi ni uguhgvi l biz 2 n hoorond hacnin pr hiij bai umuursunduu bicneegvi yum shvv
Зочин
2019-08-01 11:41
Toirogtoo amalsan zuilsee hiigeed amlaltaa bieluuleed yvj bgaa hunshuu
keyboard_arrow_up