Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татах санал хүргүүлжээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгээд байсан билээ.

Тэдний хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг.Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй байдаг. 

Энэ асуудлаас болж Ц.Сандуй ямартай ч олон нийтийн шахалтын дүнд НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан байдаг. Мөн МАН Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөгөөд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
606627
4 эможи

Baagii
2019-08-16 11:30
M. Enhbold ewluuleg geed guriigeed baisan. Enhboldiig odoo snalgah heregtei. Ternii gisnuu hamaagui.
unen
2019-08-12 18:08
enhboldiig yagaad tathgui bgan
Maniihan bugd l adilhaan
2019-08-11 11:49
Zochin
Иргэн
2019-08-11 08:36
М Энхболд бол зүгээр үү
Зочин
2019-08-10 17:38
Албан тушаалаа өгөөд болдог тийм хууль хулгайч луйварчин дээрэм чидэд үйлчилдэг хуультай болсон юм байна л даа
авлигачин луйварчин хужаа хунхуузууд
2019-08-09 15:37
Толгойлогчдийг нь барьсугай .Ми.Бадамжунай.Ж.Эррдэнэбат
МиЭнхболд, Жунай гээд бүгд ш дээ
2019-08-09 15:28
МАН-н Төрийн албан тушаал зарж баяждаг луйварчдыг бүгдийг яллагдагчаар татсугай
keyboard_arrow_up