Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол “мартсан” ч, Москва сонирхоод эхэлсэн Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн “төгрөгийн хэрэг”-2

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972- 1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

Тэрбээр 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын цехийн диспетчер, ахлах диспетчер, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга, 1990-1992 онд УБТЗ-ын Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл тариф хариуцсан ахлах инженер, 1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол трансс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч, 1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал, 2005-2007 онд “МЫС” ХХК-ийн ерөнхий менежер, 2007-2010 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2013 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2013-2015 онд “РСС” ХХК-ийн ерөнхий захирал, 2015 оны зургадугаар сарын 8-наас УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажилласан. 2016 оны аравдугаар сарын 3-нд УБТЗ-ын даргын ажлыг хүлээн авсан байна.

Д.Жигжигднямаа УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаад гурав дахь жилээ дуусгах гэж байгаа гэсэн үг.

Тэгвэл түүнтэй холбоотой мөнгө, төгрөгийн асуудал нь дахиад босч ирж байна. Жил гаруйн өмнө Д.Жигжиднямаагийн нэр холбогдсон олон сая ам.долларын гүйлгээний хэрэг ил болсон ч тэгсгээд намжсан юм.

Харин ОХУ-ын талаас энэ талаар сонирхож эхэлснээр манай хууль хяналтын байгууллагынхан ч “сэргээн” шалгахаас аргагүйд хүрч байгаа бололтой.

Манай Нэгдэл өмнө нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод бүртгэлтэй “Class Trading Limited” компаниас Монгол Улсад орж ирсэн 726 160 ам.долларын “задаргаа”-ны талаарх мэдээллийг хүргэсэн.

Энэ удаад Хонгконг дахь “Class Trading Limited” компаниас олон сая ам.доллар Монголд орж ирээд хэрхэн хуваагдсан мэдээллийг хүргэх гэж байна. Тодруулбал, Ц.Жүгдэрнямын Хонгконг дахь “Class Trading Limited” компани 2013 оны аравдугаар сарын 2-ноос 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монгол Улсад 7 545 900 ам.долларыг шилжүүлэн ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Class Trading Limited компанийн эдгээр гадаад гүйлгээ Д.Жигжиднямааг УБТЗ-ын дарга болсноос хойш үргэлжилж л байсан гэсэн үг.

Үүнээс 127 751 /Нэг зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэг/ ам.долларыг тээвэр зуучийн “Грандреволюшин” ХХК-ийн захирал Б.Учралсайхан авчээ. Мөн Д.Ганзоригтод 384 300 /Гурван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ ам.доллар, Д.Жигжиднямаад 200 500 /Хоёр зуун мянга таван зуу/ ам доллар хуваарилагдсан байна. Тэд олон улсын тээвэр зуучлал, ложистикийн үйлчилгээ “Монложистикс ворлд вайд” ХХК / Ерөнхий захирал Б.Тэлэнгэд, гүйцэтгэх захирал А.Одгэрэл/, / “Фрейткоммодити консалтантс” ХХК /Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням/-аар холбогддог.

Бас УБТЗ-ын Захиргаа удирдлагын албанд ажилладаг Б.Энхбаяр 34 968 /Гучин дөрвөн мянга есөн зуун жаран найм/ ам.доллар авсан байдаг.

Бүх төрлийн шатахуун импортлогч, хоёрдогч түүхий боловсруулах үйл ажиллагааны чиглэл бүхий “Паломино ойл энд энержи” ХХК, мөн “ТЛМ консалтинг” ХХК руу 133 846 /Нэг зуун гучин гурван мянга найман зуун дөчин зургаа/ ам.долларыг шилжүүлэн авсан байна.

Түүнчлэн Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням 213 961 /Хоёр зуун арван гурван мянга есөн зуун жаран нэг/ ам.доллар, Д.Төмөртогоо 62 940 /Жаран хоёр мянга есөн зуун дөч/ ам.доллар, бас “Жоконди” ХХК 612 366 /Зургаан зуун арван хоёр мянга гурван зуун жаран зургаа/ ам.доллар авчээ.

Дээрх мөнгөний хамгийн их нь болох 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням хоёрын “Фрейткоммодити консалтантс” ХХК шилжүүлэн аваад, түүнийгээ “Скай профешнл ложистик” ХХК руу дамжуулсан байна.

Энэ 5 740 265 /Таван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун жаран тав/ ам.долларыг хүлээн авсан “Скай профешнл ложистик” ХХК нь Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Class Trading Limited” гэж компаниас 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд Монголын 726 160 ам.доллар шилжүүлэн авч байсан тухай бид өмнө нь хүргэсэн.

Дахин хэлэхэд “Скай профешнл ложистик” ХХК нь 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд барилгын цонх дуудлагаар угаадаг “Скай профешнл” ХХК-ийн охин компани болж үүсгэн байгуулагдсан. Энэ компанийг Д.Жигжиднямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийнхэн тус компанийн байранд нэгжлэг хийж байсан удаатай.

Үүнээс гадна  “Төмөр замуудын нэгдсэн холбоо” ТББ-ын хуулийн зөвлөх, Хуульчдын холбооны гишүүн,цагдаагийн бэлтгэл хурандаа  Ч.Батбаяр “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням Хонгконгийн оффшор бүсэд бүртгэлтэй “Class Trading Limited” компанитай. Монголд  “Фрейткоммодити консалтантс” гэдэг компанийг ах дүү хоёр хамтран эзэмшдэг. Дансаараа олон сая доллар эргэлдүүлдэг гэх мэдээллийг ч хууль хяналтын байгууллага анхааралдаа авч мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгах шаардлагатай” гэж хэвлэлд ярьж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606984
6 эможи

Зочин
2019-08-20 12:13
сонирхолтой
keyboard_arrow_up