Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ард түмний бухимдал ба С.Баярын СТРАТЕГИ

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдаар 2007-2009 онд ажиллаж байсан С.Баяртай холбоотой нийгмийн шүүмжлэл, хэлэлцүүлэг, мэдээллүүдийг хүргэсэн.

С.Баяр тэдгээрт ямар нэг хариулт өгөөгүй байна. Харин өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрээс “Иргэн С.Баяраас “Зууны мэдээ” сонинд удаа дараа намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтлэл гаргаж байна” гэх гомдол, мэдээлэл шалгагдаж байх тул гэрчээр мэдүүлэг өгөх эрх бүхий албан тушаалтныг яаралтай ирүүлнэ үү” гэсэн бичиг ирүүлэв.

Уг нь “Зууны мэдээ” сонин нь мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын нийгэмд нэгэнт ил болж, ард түмний бухимдлыг төрүүлээд байгаа хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлыг нийтэлсэн. Энэ бидний хийх ёстой ажил юм.

Гэвч С.Баяр нь хэвлэн нийтлэх эрхэд халдах, тус сонины зоригийг мохоох стратеги зохиож, үүнийгээ Цагдаагийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна гэж бид үзэж байна.

Бид өнөөдөр Цагдаагийн байгууллагад уг албан бичгийн хариуг бичгээр хүргүүлэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607095
1 эможи

Зочин
2019-08-29 20:53
Хулгайчын луйвар уудыг сайн гаргаж бичих хэрэгтэй. Үнэн ялна
Зочин
2019-08-29 05:56
С Баярын ил яригдаж буй хөрөнгө мөнгөний асуудал бол мөсөн уулын орой л гэсэх үг түүгээр явсан гайг үүгээр дуудаж яахнавдээ
Зочин
2019-08-27 08:27
Н.Энхбаярынхаа талаар адилхан л бичих хэрэгтэйшдээ Зууны мэдээ гуай
Сониуч сонжооч
2019-08-22 21:22
Баярын зөв болохыг олон жил шүүмжлээд, ял үүрүүлэх гэж оролдсоор юу олж долоов? Гүтгэлэг, батлагдахгүй хилсдүүлсэн тухиралт гэж ойлгогдоод удлаа. Мэрэх гэж оролдоод шүдээ хугалав болох...,
Zochin
2019-08-22 15:52
Uls ornoosoo urvasan hulgaich hutsalgui oroh gazraa och
Зочин
2019-08-22 12:51
Баярын зөв ш дээ. Зууны мэдээ одоо Н.Энхбаярын халааснаас гарах цаг чинь болсон баймаар юм.
Зочин
2019-08-22 09:14
сонирхолтой
keyboard_arrow_up