Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

76:99

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой зөвшилцөх асуудал ид яригдаж байна.  Гэхдээ хуулийн утга, агуулга биш зөвхөн тоо тойрч зөрөлдөж эхэлсэн нь хачирхалтай.  Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын гишүүдийн тоог 108 болгох санал оруулсан.  МАН-ын бүлэг 76-гаар  зүтгүүлж байгаад сүүлдээ 99 гишүүнтэй байх дээр тогтсон.  Харин АН-ын зөвлөл Үндсэн хуулийн асуудалд гишүүдийн тоог нэмэх аль , аль саналыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.  Ийм л нэг тоо тойрсон өөрчлөлтийн асуудал яваад байгаа.

Гэхдээ одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд хэрэг байна  уу гэх асуулт гарч ирж байна.   Манай парламент 76 гишүүнтэй.  Нэр хүнд нь хог дээр үсэрсэн гэхэд болно. Одоогоор 29 гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад зээл авсан байна. Дөрөв нь эрүүгийн хэрэгт холбогдон, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан байдаг. Нэг нь гэмт хэрэгт холбогдоод орон гарсан. Мөн албан тушаалын хөөн хэлэлцүүлэх хугацааг үгүй хийсэн, өөрсдийгөө шүүхэд дуудагдахаас хамгаалаад Захиргааны ерөнхий хуулийг баталчихсан.

Мөн  Төрийн тэргүүнээс хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардсан албан бичгийг авчихсан.  Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт “Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн. ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон олон асуудал гарсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна” гэсэн байдаг.

Саяхан гэхэд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдэл хийсэн. Тэрээр “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” гэдгийг онцолсон.

Ийм л хэрэг хийсэн хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яриад байгаа.  Ярих ярихдаа бүүр  гишүүдийн тоог 99 болгоно гэдэг дээр тогтсон байна.

Ер нь бол 76,99 гэдэг тоондоо биш, гишүүдийн хариуцлага, сахилга баттай холбоотой асуудлыг л дээшлүүлэх шаардлагатай байна.   Улстөрчид хамгийн наад зах нь амласан амлалтаа биелүүлдэг болчих хэрэгтэй л дээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.28  ЛХАГВА  №171  (6138)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607327
0 эможи

Зочин
2019-08-28 11:56
сонирхолтой
keyboard_arrow_up