Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг хахууль авсан хэргээр цагдан хорилоо

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбатыг уржигдар орой АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. Хууль сахиулах байгууллагынхан одоогоор уг мэдээллийг нууцалж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Д.Ганбатын холбогдсон яллагдагчаар татагдсан хэрэг дахиад нэмэгдэж буй нь энэ. 

Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа. 

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийсэн билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

 

 

Эх сурвалж: UNUUDUR.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608807
1 эможи

Зочин
2019-10-04 10:44
Бээжинд суух ГОК-н төлөөлөгчийн газар наадхын чинь ах дүү хамаатан дүүрэн
Зочин
2019-10-04 10:42
DRJ гэж бас замын хампаантай наад хятадыг чинь ухвал их зүйл хөвөрнө дөө
хужаа
2019-10-03 20:23
Жунайгийн гар хөл болсон Хужаа нар эхнээсээ баригдаж эхэллээ дээ.
Зочин
2019-10-03 18:24
Убтз-ын Жигжиднямаа, дэд сайд нь байсан Цогоо зэргийг сайн шалгаарай.
Зочин
2019-10-03 12:54
гоё хэлжээ
М.Энхболд
2019-10-03 11:15
Сангтйн сайдаар Чожилсүрэнг, ХХААХҮ-н сайдаар Сэргэлэнг, Дэд бүтцийн сайдаар Ганбатыг, Барилгын сайдаар Мөнхбаярыг, ТӨЗБГ-н даргаа Ням-Осорыг, ЭМСайдаар Цогцэгийг гээд өөрийн сүлжээний мөнгө хүүлэгч ллруудаа сайд дарга болгож төсөвийн мөнгийг идэх, авилга авах, луйвар хийхийг гааруулсан хүн. Энхболдын хамсаатнуудыг бүгдийг нь шалга. Бүгд хууль бусаар хөрөнгөжсөн ацнууд.
М.Энхболд
2019-10-03 11:15
Сангтйн сайдаар Чожилсүрэнг, ХХААХҮ-н сайдаар Сэргэлэнг, Дэд бүтцийн сайдаар Ганбатыг, Барилгын сайдаар Мөнхбаярыг, ТӨЗБГ-н даргаа Ням-Осорыг, ЭМСайдаар Цогцэгийг гээд өөрийн сүлжээний мөнгө хүүлэгч ллруудаа сайд дарга болгож төсөвийн мөнгийг идэх, авилга авах, луйвар хийхийг гааруулсан хүн. Энхболдын хамсаатнуудыг бүгдийг нь шалга. Бүгд хууль бусаар хөрөнгөжсөн ацнууд.
Миеэгийн нохойнуудын нэг
2019-10-03 10:28
Миеэгийн хамтрагчид Млнгол улсыг цөлмөсөн эрүү Мөнхбаяр, могой Жунай, хужаа Ганбат, алиман хацарт орк, түгжил Гантулга, Төрийн өмчид байсан Ням-Осор, ажнай Бат-Эрдэнэ нарыг баривчилж шалга цаг болсон.
keyboard_arrow_up