Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон Д.Ганзориг ажлаа хүлээж авлаа

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Довчинсүрэнгийн Ганзоригийг томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох тухай зарлиг гаргав.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд танилцуулж, ажил хүлээлцэхэд байлцлаа.

 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нь:

  • 1980-1990 онд Зөвлөлтийн 8 дугаар дунд сургууль,
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерийн дамжаа,
  • 2007-2008 онд АНУ-ын Команд-штабын коллеж,
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн, магистр зэрэгтэй, явган цэргийн офицер, цэргийн чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлсэн, ам бүл 4, одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Д.Ганзориг нь 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний Аюулгүй байдлын Ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаад өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин

Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608891
0 эможи

Зочин
2019-10-05 19:42
keyboard_arrow_up