Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийг шалгах уу

2019 оны 11 сарын 05

Arslan.mnХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд болон “Дархан гурил тэжээл” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 30-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан билээ. Тухайн үед эх сурвалжууд “ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэх хэрэгт шалгаж байгаа хэмээн мэдээлж байсан.

Дархан-Уул аймагт 2011 онд шил шилээ дарсан дэлбэрэлт болж байсныг зарим хүн санаж буй. Тэдний нэг нь “Дархан гурил тэжээл” компанид болж, буудай хадгалдаг элеватор нь дэлбэрсэн. Тухайн үедээ шуугиан дэгдэж байсан ч хүний амь эрсдээгүй болохоор тэгсхийгээд намжсан юм. Үүнийг сануулахын учир нь “Дархан гурил тэжээл”-ийн дэлбэрсэн элеваторыг сэргээн засчихаад, шинээр барьсан хэмээн улсын төсвөөс 16-18 тэрбум төгрөг завшсан байж ч болзошгүй гэх үндэслэлээр дээрх хүмүүсийг шалгаж буй юм билээ.

2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36.0 тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах тендер зарласан аж. ТШ/2014/УТ/ЭЛ-/Бараа гэсэн дугаартай энэ тендерийг 2014 онд эхэлж, 2015 онд ашиглалтад хүлээн авахаар, үүний найман тэрбумыг нь тухайн оны улсын төсвийн хөрөнгөөс гаргахаар болжээ. Тендерт тухайн үед “Дархан гурил тэжээл”, “Хит констракшн” хэмээх дотоодын, “Эм Би инженеринг” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд явцын дунд “Хит констракшн” нь элеватор барих туршлагагүй байснаас ч болсон уу, ямар нэг байдлаар нэрээ татаж, “Дархан гурил тэжээл” компани шалгарчээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд шинээр барихаар зааж, найман тэрбумыг гаргахаар болсон ч Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн хашаанд шинээр барьсан элеватор байхгүй, харин хуучин, дэлбэрч хагарсан элеваторыг засаж, будаад төрд буцаагаад өгсөн нь ийнхүү дээрх хүмүүсийг шалгахад хүргэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний шинжээчид дүгнэлт гаргахдаа хуучин элеваторыг сэргээн засахад 3.5 тэрбум төгрөг л зарцуулсан гэсэн байх юм. Сангийн яамны эх сурвалжийн өгсөн мэдээллээр улсын төсвөөс найман тэрбумыг нь, “Чингис” бонд-ын хөрөнгөөс үлдсэнийг нь гаргаж тендерт ялсан компанид олгосон гэдэг. Энэ хэрэгт “Дархан гурил тэжээл” ХК-ийн 152 131 ширхэг хувьцааг эзэмшдэг, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийг ч шалгаж болзошгүй байгааг эх сурвалжууд хэллээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
3
angry an post
610070
10 эможи

АТГ
2019-11-28 10:44
Дархан гурил тэжээл болон Цагдаа прокурорын харилцаа холбоог нь алсуурган сайн шалгаж байгаа.... удахгүй үр дүн гарна.
Зочин
2019-11-10 20:09
Асуугаад яахав шалга хорь
сараа
2019-11-09 19:29
яасан ч ханаж цаддаггүй бэрдийн сэтгэл вэээ Ядаж шинэ элеваторыг нь бариад босгоод өгчихгүй муухай эмэгтэй вэээ
Зочин
2019-11-09 11:47
Маш зөв сайн шалгах хэрэгтэй. Эцэг охин 2 аймаар. Эрдэнийг НД ын мөнгөний зарцуулалтаар нь бас шалгаачээ.
Irgen
2019-11-09 07:54
Zi-d nam n alban tushaal gargaj uguud l multarna shd. Eniig, ohiniig ni oroldohgui buldegdchiheed hussenee hiilgeh utsan huuheldei bolgono l doo. Manai Zi ahad tiimerhuu tootsoo hiichih tolgoi bii
Зочин
2019-11-07 14:19
Serdendetei ni hamt shalga muu
зочин
2019-11-06 07:00
Намсрайжавын ард нуугдаж улдсэн хэргийн эзэн хэнгрэгийн дохиур Балдоночир гэж монгол мал гэж баахан хульхидсан хульхиОчирыг хорих хэрэгтэй сур ярьатай эх орон ч дур исгэсэн Эби Энхбаяр хоерын гар хол торийн хутгууш шуналтантай новш доо
Зочин
2019-11-05 22:08
Яасан ханаж цадахгүй аав охин хоёр вэ хөтлөлцөөд там руугаа явцгаа
KHUN
2019-11-05 17:18
ZOV SHUU DEE SAIN SHALGAKH L KHEREGTEI DEE
Зочин
2019-11-05 15:38
зочин
2019-11-05 12:02
Энэ хэрэгт “Дархан гурил тэжээл” ХК-ийн 152 131 ширхэг хувьцааг эзэмшдэг, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийг ч АТГ-аас шалгаж байна
keyboard_arrow_up