Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч ХОРИГ тавих боломжтой юу?

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Үүнд Ерөнхийлөгч хориг тавих эсэх талаар ойрын өдрүүдэд яригдаж байгаа юм. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч болон Сангийн сайдын байр суурийг хүргэж байна. 

С.Эрдэнэбат: Ерөнхийлөгч Татварын хуульд хориг тавих хэрэгтэй

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Үүнийг МҮЭХ-оос эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгчийг уг хуульд хориг тавих хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар MY3X-i4fei дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулав.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онд үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр ямар сөрөг үр дагавар бий болно гэж харж байгаа вэ?

-ОУВС-аас манай улсын Нийгмийн даатгалын санг 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Энэ алдагдлаа зохистой түвшинд барь гэдэг үүрэг даалгавар өгсөн. Манайхан үүнийг засах нэрийдлээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг нь иргэдийн халаасыг зөвшөөрөлгүй ухаж буйтай адил. Үнэхээр сангийн алдагдлыг багасгах гэж байгаа бол төсвийн зардлаа танах хэрэгтэй. Үр ашиггүй зардлууд маш их байна. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо олон зүйл хийж, улсын төсвөөс янз бүрийн зардал гаргасан байна.

-Нийгмийн даатгалын сан алдагдалд орсон шалтгааныг үр ашиггүй зардлаас болсон гэж үзэж байгаа хэрэг үү?

-Нийгмийн даатгалын санд мөнгөө төлж байсан хүмүүс тэтгэвэр авч орлого зарлага нь тэнцэхгүй байвал алдагдал гэж үздэг.

Харин одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал н ь алдагдал биш. Тодруулбал, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 мянга гаруй хүний 65 хувь нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон. Тэд нийгмийн даатгалын санд хөрөнгө хуримтлуулаагүй, шимтгэл төлж байгаагүй. Ингэж шимтгэл төлөөгүй хүмүүсийг тэтгэвэрт гаргаснаараа алдагдалд орсон.

Нөгөө талдаа цэрэг, хүчний байгууллагынхан 40-45 насандаа цалингийнхаа 80 хувиар тэтгэврээ тогтоолгочихдог. Тэтгэвэрт эрт гарсан 19 мянга орчим хүн бий. Дээр нь 71 мянган төгрөгөөр арван жилийнхээ нөхөн даатгалыг баталгаажуулах хууль гаргасан. Хууль батлагдсанаас хойш 600 гаруй мянган хүн тэтгэвэр тогтоолгож, 200 гаруй мянган хүн нь тэтгэвэр аваад эхэлжээ.

Энэ бүх төр засгийн бодлогогүй шийдвэрээс болоод нийгмийн даатгалын сан алдагдалд орчихсон. ОУВС-аас үүнийг баталж, хэт улс төрийн шийдвэрүүд гаргаснаар энэ санг дампууруулсан.

Гэтэл эргээд энэ алдагдлаа нөхөхийн тулд шударгаар татвараа төлж байгаа иргэдийн нуруун дээр татвар үүрүүлж байна. Үүнтэй бид хатуу тэмцэнэ. Капитал банканд нийгмийн даатгалын сангийн 110 орчим тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 130 тэрбум төгрөг бий. Үүнийг яагаад өгөхгүй байна вэ. Гэтэл мөнөөх банк нь дампуурлаа зарлачихсан.

Эдгээр асуудал нь өөрөө сангийн орлого зарлагад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гэтэл үүнд ямар ч хариуцлага тооцоогүй. Үүнтэй холбоотой бид Монголбанканд ч шаардлага тавьсан.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэхгүйгээр алдагдлыг нөхөх өөр арга бий юү?

-Ажил хөдөлмөр эрхэлж буй нэг сая 50 мянган хүн нийгмийн даатгалын санд даатгал төлдөг гэх мэдээлэл бий. Гэтэл энэ санд бүрдүүлсэн мөнгөнийхөө үр өгөөжийг хүртэж чаддаггүй хүн олон байна.

30-40 жил нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэдэг харамсалтай. Иймд бид даатгалын шимтгэлийг нэмэх гэж байгаа бол тэтгэврийг өвлүүлдэг бол гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэснээр даатгал төлөх иргэдийн тоо нэмэгдэнэ.

Өнөөдөр хавдраар жилд 4,000 хүн нас барж байна. Энэ хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Гэтэл эдгээр хүний төлсөн мөнгө юунд зарцуулагдсан бэ гэдэг нь тодорхойгүй. Тэгсэн хэр нь Нийгмийн даатгалын сан нь алдагдалд орсон.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх талаар төсөв батлагдахаас өмнө та бүхэн ямар арга хэмжээг авч ажилласан бэ?

-2017 оноос хойш долоон төрлийн татвар нэмсэн. Тэтгэврийн насыг 65 болгож, жил зургаан cap болгох шийдвэр гаргаж, хүн амын орлогын албан татварыг шатлалаар нэмэх гэсэн асуудлыг тавьж байсан.

Энэ бүхнийг бид хүчтэй эсэргүүцэж, хүн амын орлогын албан татварыг хэвээр үлдээж, тэтгэврийн насыг сонголттой болгосон. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх байх асуудлаар ч гэсэн шаардлага тавьж байсан. Эдийн засгийн хүнд нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж болохгүй, нэмэх гэж байгаа бол нэг хувиар нэм гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьж байсан. Бид төсөв батлагдсаны дараа санасан зүйл байхгүй.

-Шаардлага хүргүүлээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх арга зам бий юү?

-Бид үндэсний хороог хуралдуулж, Засгийн газар ажил олгогчид ширээний ард сууж зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэж байгаа. Бидний тавьсан шаардлага, саналыг хүлээж авахгүй төсвөө баталсан учраас бид Ерөнхийлөгчид хандаж байгаа. Ерөнхийлөгч олон хүний халаастай холбоотой энэ асуудалд анхаарал хандуулж, татварын хуульд хориг тавих хэрэгтэй.

Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьчихвал хөтөлбөр зогсоно

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн хуулийн заалттай холбоотой Ерөнхийлөгч хориг тавьж болох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр тайлбар өглөө.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн хуулийн заалтад Ерөнхийлөгч хориг тавина гэж байна. Хориг тавих боломжтой юу?

-Энэ талаар би сая сонслоо. 2012-2016 онд Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Энэ нь тухайн үедээ явуулж байсан эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн. Үүнээс болж их хэмжээний ер зээл авч, улс орноороо хандив цуглуулж эхэлсэн.

Ингээд 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөр хэрэгжихээс өмнө холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ. Би хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн баримттай танилцлаа. Нийт 111 хуудас бүхий баримт бичиг байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ Монгол Улс эдийн засаг, санхүүгийн чиглэлийн ямар бодлого хэрэгжүүлэх талаар жагсаалт гаргаж байж. Энэ жагсаалтын XV зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн талаар бичсэн байна. Иймд Засгийн газраас ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьчихвал энэ хөтөлбөр шууд зогсоно.

Энэ хуульд хориг тавихыг хүсээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эдийн засаг дампуурлаа зарлаад зогсчихсон байсан үеэ сана гэж хэлэх байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн өр төлчихсөн.

-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд дээрх хууль батлагдсан гэж салбарын сайд мэдэгдсэн?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн асуудалд хориг тавина гэж ярьж байгаа. Гэтэл дээрх хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Тэгэхээр хоригийг шинээр батлагдсан хуульд тавьж болохоос хэрэгжээд эхэлсэн хуульд тавих боломжгүй.

Хориг тавьчихвал Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүснэ. 2020 оны нэгдсэн төсөвт нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай гэж батлагдсан. Сан алдагдалтай байгаа учраас ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг баталсан.

-Ингэж алдагдалд орох болсон нь Капитал банкны дампууралтай холбоотой юу?

-Энэ хууль 2017 онд батлагдсан, Капитал банк 2019 дампуурлаа зарласан. Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын мөнгө тухайн банканд хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Иймд нэн түрүүнд үүнийг шийдвэрлэх ёстой гэдэг асуудлыг Монголбанканд тавьж байгаа.

-Одоо манай улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан. Тэгэхээр ОУВС-тай тохиролцож нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэхгүй байх боломжтой юу?

-Ярьж байгаа. Одоо сайжирсан учраас ОУВС бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй. Хүнд хэцүү үед бид тусламж хүссэн. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад олон улсын тусламж дэмжлэг орж ирдэг болсон. БНХАУ, Япон, Солонгос, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт. Тэгэхээр бид дэлхийн бусад улсаас нүүр буруулах шаардлагагүй.

-Нийгмийн даатгалын шимтгэл нь цалин хөлстэйгөө уялдахгүй байна гэдгийг иргэд хэлж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь нийгмийн даатгалын санд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Үүнийг бид нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, салбар хариуцсан газарт нь яаралтай шинэчлэл хий гэдэг шаардлага тавьж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь болгож өсгөснөөр нийгмийн даатгалын сан 174.2 тэрбум төгрөгөөр өсөж, энэ хэмжээгээрээ алдагдал буурна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610660
1 эможи

ondor nastan
2019-11-19 11:33
talarhay. amjilt. zalbirsaar baiy.
НДШ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up