Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэгт холбогдох ХЭРГИЙН шалгалт удахгүй дуусна

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд мэдээлж байна.

Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчилж, цагдан хорьж байгаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан билээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан юм. Дээрх шүүхээс ч түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан. Улмаар эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болсон юм.

АТГ-аас түүний хаана байгааг тогтоох хүсэлт Интерполд хүргүүлснээр байршлыг нь тогтоогоод байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас оргосон гэх үндэслэлээр гадаадын хууль сахиулах байгууллагынхнаар баривчлуулахаар төлөвлөж байсан ч өөрөө удахгүй эх орондоо очно гэсэн захидал хүргүүлсэн тул харзнаж буй аж. Энэ талаар НПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаах байгууллагад Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 21 гэхэд очно гэж мэдэгдсэн талаар түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа байгууллагаас нь бидэнд мэдээлсэн” гэсэн хариу өглөө. Юутай ч энэ сарын 21-ний дотор Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй бол хууль сахиулах байгууллагынхан дараагийн арга хэмжээгээ авах бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611687
0 эможи

Зочин
2019-12-18 14:18
ИРГЭН
2019-12-18 12:39
УРВАГЧДЫГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ.ХАМСААТНУУДЫ НЬ ХАА ЯВСАН ГАЗАРТ НЬ ӨНДӨГ ШИДЭЖ УРВАГЧААР НЬ ДУУДАЖ БАЙХ БОЛНО.
keyboard_arrow_up