Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэг байршлаа дахин солин зугтсан гэв үү

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан билээ.

Гэвч Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, Солонгост эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан билээ.

Ийнхүү Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм.

Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ.

Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
611906
3 эможи

Зочин
2019-12-24 19:28
Зочин
2019-12-24 18:19
АРДЧИЛСАН НАМЫНХАН БҮГД ИЙМЭРХҮҮ ГАРУУДДАА
Зочин
2019-12-24 16:34
Ирээ л байцаалагачихгүй. Гайгүй дээ болохгүй бол прокурорт , мөрдөн байцаалтанд буцаалгачихгүй юу
ЭХНЭР БАЙГАЛИЙГ БАРЬ, ХАМСААТАН НЬ
2019-12-24 15:38
Юу ч үгүй гуйлагчин Сайханбилэг ЕС болоод тасартлаа баяжсан. Эхнэр Байгаль дэлхийн үнэтэй брэндийн дэлгүүр нээсэн. Байгал чинь оюун гээд нарийн боовчин авгайн олон бутач хүүхдүүдийн том нь. . Энэ хоёр улсын мөнгийг идсэн хам хэрэгтнүүд.
НОВШ
2019-12-24 15:02
ШИНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ИДСЭН ГАРУУДЫГ ТА НАР БАРЬЖ ХОРЬЖ ЧАДКҮЙ Л БАЙГААШТЭЭ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ХУРЦ ТЭЭД ТӨСЛИЙН ЗАХИРАЛ ЭНХБАТ ГЭЖ ЯЗАРТАЛ ТАРГАЛЧААД ИДСЭН УУСНАА ГАДААД ИМИЖЭЭРЭЭ ГАЙХУУЛААД БАЙХАД Л НҮДЭН БУДИЛААД ГҮРИЙГЭЭД БАЙГААШТЭЭ
харамсалтай
2019-12-24 11:28
МОНГОЛД шударга ёс тогтоохын тулд эхлээд авлигад идэгдсэн хуулийнхан, прокурор, шүүгч нараа яаралтай солих арга хэмжээ авах хэрэгтэй. УДИРДЛАГЫГ солиод өөртэй үр дүн харагдахгүй байгаа.
Зочин
2019-12-24 10:22
Энэ Элбэгдоржийн хулхи шүүх .хар мѳр хульх томилгоонууд бусдыг хэлмэгдүүлэлт гээд хар балгыг харсаар суух нь эмгэнэл Элбэгдорж гавьяатай мэт энд тэндээс хошгироод мѳнч даажигнах юмдаа Энэ хулгайчийг шалгадаг хууль хүчин алга Ерѳнхийлѳгчийг хүртэл басамжлаад л нэг бишээ яая даа Доромжлуулаад л байж байхаас
зочин
2019-12-24 10:06
Хаа байгаа газраас нь чирч авч ирээд шоронд нь хатаа
keyboard_arrow_up