Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы МАН-ынхан Болдын хүүхдүүд дээр бооцоо тавих уу

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

МАН нэр дэвшигчдээ айлгах тактикаар гишүүдээ үргээх гэж хичээсээр. “Намаас гарсанд тооцов”, “Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хүмүүсийн нэр” гэхчлэн элдэвлэж байна. Өчигдрийн байдлаар тус намын 25 хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдээллийн сайт дээр сийлээд “сэвнэ” гэгч нь болов. Дарханы тойргийн хоёр буюу Д.Хаянхярваа, Б.Баттөмөр лав харагдана. Эндээс өнөөх “цус сэлбэлт” гэгч тодхон харагдаж байх чинь вэ? Гэхдээ мөрөөдөл, төсөөлөл төдий юм шүү дээ. Дарханы тойргоос харахад дээрх хоёрыг хасахаар цаана нь Болдын Жавхлан, Болдын Цэнгэл хоёр үлдэж байгаа юм. Дарханы замыг “жонхууруулсан” МАН-аас Дарханд нэр дэвшинэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ энэ хоёрын менежмент их хачин. Хоёулаа Дарханы намын хорооны дарга нарын хүүхдүүд. Социализмын үеийн МАХН-ын хорооны дарга нар гэсэн үг л дээ. Орон нутагт тооцогдох ч сайхан хот байсны хувьд Дарханы намын хорооны дарга нар тэр үед том байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 

УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн хувьд АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ ширхэг хувьцаа ч мэдүүлээгүй. Гэвч түүний төрсөн дүү Болдын Амгалангийн нэр дээр 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулагдсан “Жэтфинанс” ББСБ нь Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсных нь хувьд хардлага дагуулдаг. Мөн одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн банкны үйл ажиллагаанд сэм оролцдог, “Чингисхаан” банкинд нөлөө бүхий эрх мэдэлтэй гэцгээдэг билээ. 

Түүнийг жил гаруйн өмнөөс л ЖДҮХСангаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх дуулиан мэдээллийн сайтуудад харагдах болсон. Эрхэм гишүүн Б.Жавхлан тухайн үед энэхүү мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “ЖДҮ зээл авсан “Пример инвестмент групп” компанитай ямар ч холбоо хамааралгүй” хэмээн мэдэгдэж байв. Харин эх сурвалжууд УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2018 оны нэгдүгээр сард тухай үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлж 2018 оны нэгдүгээр сарын 11-ндЖДҮХС-ийн захирлаар С.Төгсбилэгийг томилуулсан гэдэг. Түүнийг АНУ-д Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль болон Индианагийн их сургууль суралцаж байхдаа С.Төгсбилэгтэй танилцсан бөгөөд харилцаа нь өнөөг хүртэл үргэлжилсний дүнд С.Төгсбилэг, Б.Жавхлан нар хамтдаа хуулийн байгууллагад шалгагдах болсон гэж хэвлэлүүд бичиж байв. Энэ тухай “2018 оны 11-р сард УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж “…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ. Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа “…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэсний дагуу ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг төд удалгүй тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна” хэмээн тун тодорхой бичиж байв. Энэ нь түүний өөрийн хүнээ ЖДҮХС-ын даргаар өөрийн хүнээ томилж байгаад “Жетте майнинг” ХХК-д 800 сая төгрөг, “Пример инвестмент групп” ХХК-д 900 сая төгрөг, нийтдээ 1 тэрбум 700 сая төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж байгаад авч өгсөн үйлдийн уг сурвалж болон шалгагдаж байгаа аж. Зөвхөн өөрийнхөө нэр дээр 30-аад компанитай Гөлгөөгийн Эрдэнэцогт яагаад Б.Жавхлан гишүүнээр дэмжүүлэн ЖДҮХС руу гараа дүрэх болсон нь анхаарал татдаг. “Пример инвестмент групп ч мөн адил “Минжпроперти”, “Дарханминж” гэх сүрлэг компаниудын хувь оролцоотой байж энэ зээлд хамрагдахаар УИХ-ын гишүүнийг “ЖДҮЧИН” хоч нааж зээл авахаас эмээсэнгүй. Гэвч улс төрийн хүрээнд Б.Жавхлан гишүүнийг Ерөнхий сайд, МАН-ын даргын үеэл учраас хэзээ ч намын даргаа эсэргүүцээд босоод ирэх хүн биш. Харин ч түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болсноос хойш аль ч талаараа хүчирхэгжиж яваа гэж дүгнэдэг юм билээ.

Болдын Цэнгэл. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоо Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх болсон гэх Б.Цэнгэл нарын олон сонирхолтой гишүүд бий. НИТХ-ын зохион байгуулагчаас УИХ-д нэр дэвших хүртлээ юу эсийг үзсэн гэхэв. Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, Гаадийн ерөнхий газзарт албаны даргаас орлогч даргаас Ерөнхий газрын дарга хүртэл, хажуугаар нь МАН-ын Удирдах зөвлөлийн болон генсекийн зөвлөхийн улс төр, төрийн албаны сор болсон суудалд заларсаар ирсэн. Хамгийн сүүлд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад МАН-ын Цагаан ордон руу тааламжтайгаар цөлөгдсөн. Үүний цаана Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих, түүнд зарцуулагдах олон зуун тэрбумын асуудал байсан гэдэг. Тиймээс ч эхний ээлжийн 159 тэрбум төгрөг “Монголын төмөр зам” компанийн дансанд оронгуут ноён Б.Цэнгэлийг нэр дэвших “дурыг нь дагуулж гуядаад” У.Хүрэлсүхэд нь “шахчихсан” самбогийн мэхэнд явчихаад байгаа нь энэ. Ийм л нөхөд Дархан-Уул аймгаас ирэх сонгуульд нэр дэвшихээр бяр бэнчин нь багтаж ядан, дэвээ шаваа нь ханачихаад хүлээж байна.

Хоорондоо долоон насны зөрүүтэй, овог нэгтэй Дарханы хоёр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дэндүү ойрхон, бараг багана нь шахуу. Тиймээс өндөр найдвартай кандидатууд яах аргагүй мөн. Харин одоогийн гишүүн Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нарын хувьд тийм ч гологдохоор нэр дэвшигчид биш л дээ. Ижил тал нь санхүү, эдийн засгийн мэргэжлийн хүмүүс. Сангийн сайд, Гааль, татварын дарга байсан, хөрөнгө мөнгөний хор нь гарсан тэднээс өнөөгийн залуу улстөрчдийн “өлөн” зан цухалзаад байдаггүй. Хуучинсаг, хэзээд, намын дарга нартаа сургаал хайрлачих гээд байдгаараа адлагдаж мэдэх ч дүн нуруутай гэхэд худал болохгүй байх. Магадгүй нас нь ахисан ч гэнэн нь хаачихав гэгчээр энэ оны эхэнд жигтэйхэн сайхан ааштай уулзахаар нь Намын даргыгаа талтай байна гээд бодчихсон бололтой энэ хоёр эрхэм цагаа тулбал “Намаас гарсанд тооцов” гэж сонссоноос хаалгыг нь саваад гарч чадах л хүмүүс.

Ер нь энэ удаагийн УИХ-д нэр дэвшигчдийн таамгаас харахад МАН-ын хувьд өнөөх л “сайн аавын хүүхдүүд” бөөнөөрөө орж ирэх шинжтэй. Нэг л жишээ дурдахад Намаараа Нямтайширын гарт атгуулж хүүг нь УИХ-ын гишүүн, сайдын суудлаа өгснөө эгзэгтэй мөчид УИХ-ын тогтоолоо ч баталж чадахгүй будилж самгардах МАН одоо Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, Ч.Ганзоригийн Тэмүүлэнгээс эхлээд удам залгаж төр барихыг хүссэн олон аавуудад “тойргийн өртэй” байх аа.

Эх сурвалж: http://baabar.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613387
1 эможи

Зочин
2020-02-05 17:38
Зочин
2020-02-05 14:27
Зочин
2020-02-05 14:27
keyboard_arrow_up