Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн ӨӨРЧЛӨЛТӨӨС юу хүлээх вэ?

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласнаас хойш зарчмын хувьд томоохонд тооцогдох өөрчлөлтийг 27 жилийн дараа хийж, баталсан.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг МАН дангаараа гараа өргөн, баталгаажуулав.  Ард түмнээс асуух, сөрөг хүчин, намуудтай зөвшилцөх замыг тэд сонгоогүй.  Тэгвэл МАН-ын дангаараа өөрчлөн баталсан Үндсэн хуулийн үйлчлэл тавдугаар сарын 25-ны морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болох гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Монголын нийгэм юу хүлээх хэрэгтэй вэ. Ямар заалтууд тавдугаар сарын 25-наас тухайлан өөрчлөгдөж байгаа онцлох 20 заалтыг тоймлон хүргэж байна.

1.Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т

…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно….

2.Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл

…Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана…

3.Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 3.4-д  

… Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.  Ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно…

4.Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т

…Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

5.Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3-т

…Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг огцруулснаас, Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

6.Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 4-т

…Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

7.Үндсэн хуулийн 25 дугаар  зүйлийн 6-д

…Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах.

8.Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д

… Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

9.Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д

…Ард нийтийн санал асуулга явуулах. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

10.Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т

…Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

11.Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д

…Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.  Нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална…

12.Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2-т

… Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

13.Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т

…Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.  Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

14.Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т

…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

15.Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7-д

…Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

16.Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т

…Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах

17.Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 12.4-т

…Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

18.Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1-т

…Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

19.Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3-т

…Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

20.Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д

…Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно хэмээн заажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614351
0 эможи

Зочин
2020-03-04 16:10
keyboard_arrow_up