Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдын жинхэнэ “хайр”

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Саяхаан, өдөр тутмын нэгэн сонинд З.Энхболдыг “энгийн биш, адармаатай улс төрийн үзэгдэл” хэмээн гарчиглан дүгнэж бичжээ.

Тэр энгийн биш, бас адармаатай хүн юм. Гэхдээ улс төрийн үзэгдэл гэдэг нь өнөө цагийн индэр дээрээс харвал жаахан төөрсөн дүгнэлт болжээ. Энэ тухайд дор өгүүлнэ.

З.Энхболд шиг нүүрсэнд “дуртай” Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байгаагүй. Уул уурхай, төмөр зам, тэр дундаа Тавантолгойн ордод их санаа зовж явдаг. Тэрээр АН-ын даргын ахлах зөвлөх болоод нөгөө л “нүүрс”-ээ маш хүчтэй ярьж эхэллээ. З.Энхболд ярихдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ гэдэг хүн ч над дээр орж ирсэн. “Манай компанийг улстөрчид зүгээр байлгахгүй юм. Дахиад 30 хувийг хувьчлах талаар яриад эхэллээ” гээд зарим баримт мэдээллийг өгсөн. Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан. Тэр үед Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 100 хувь үнэгүй өгөх байсан бол У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар заръя гэж байгаа юм. Гэхдээ мөн чанар нь адилхан. “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын ард түмний компани гэсэн.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийн ажлыг явуулахтай холбоотой зөвлөмж гарсан юм. ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ зөвлөмжийг боловсруулах ажилд оролцсон, хуралд нь суусан хүн. Энэ зөвлөмжийг буруу гэж үзсэн юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ” гэж мэдэгдсэн.

Мөн энэ бүхний дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг шүүхэд өгчээ. Энэ талаар З.Энхболд “Тавантолгойн талаар Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар туйлын мангар зүйл ярьсан. Д.Сумъяабазар намайг шүүхэд өгсөн байна лээ. Нэхэмжлэлд “Би Тавантолгойн 30 хувийн хувьцааг бирж дээр гаргах гэж байгаа болохоос зарах гээгүй” гэсэн байна лээ. Ийм Уул уурхайн сайдтай Засаг хаашаа явах вэ. МАН-д яагаад ийм сайд байна вэ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр, зарах нь агуулга. Агуулга, хэлбэрээ ойлгоогүй хүн байх юм. Л.Оюун-Эрдэнэ намайг улсын нууц задалсан гэсэн. ҮАБЗ дээр Тавантолгойн тухай ярьсан ямар ч улсын нууцыг би задлаагүй” гэж хариу өгсөн байна. Дээр өгүүлсэн хэрүүл уруул, хэл ам бол өнгөн далдлалт байх магадлал өндөр ажээ.

Үүнийг ойлгуулахын тулд сүүлийн жилүүдэд эдийн засагч Л.Наранбаатарын ярьдаг зүйлийг сануулъя. Үүнийг үнэний ортой гэх юм билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанид баяжуулах үйлдвэр огт хэрэггүй. Төмөр зам барих ч хэрэггүй. Авто замаа барьчих юм бол илүү олон ажлын байр бий болно” гэж ярьдаг З.Энхболдын төрсөн дүү нь яагаад “Страто” компанийн оффист ажиллаад сууж байдаг юм бэ.

“Страто” компанийн нүүрс баяжуулах үйлдвэр рүү бидний “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар баригдаж буй Зүүнбаянгийн төмөр зам чиглэж байна вэ гэж З.Энхболдоос асуудаг. Хариу аваагүй. Тиймээс тэрээр “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсийг нь угааж өгнө гэдэг байдлаар ТЭЗҮ-ээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс угаасан үйлчилгээнээсээ орлого олно гэсэн үг. Түүнээс биш нүүрсний худалдаа хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй. Хууран мэхлэх замаар ТЭЗҮ-гээ боловсруулж зөвшөөрөл авсан гэсэн үг. “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг гэсэн атлаа гэрээгээ үзүүлээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Страто” компанитай хийсэн борлуулалтын гэрээ нь ил байх ёстой. Гэтэл өнөөдөр хаалттай байгаа учраас мэдэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл “Страто” компанийн барилга нь түрүүлж баригдаад хойноос нь ТЭЗҮ нь нөхөгдөөд батлагдчихсан байна. Цаг хугацааны хувьд ингэж харагдаж байна. Би үүнийг нь л хэлсэн. Тэгэхээр энэ компанид том ар тал байна. Магадгүй өнөөдөр миний асуултад хариулахгүй байгаа З.Энхболд дарга юм уу, хэн юм бэ гэдэг асуудал юм.

Ингэхээр “Страто” АМНАТ-ын ямар хөнгөлөлт эдэлж байсан бэ. Харин бусад компани АМНАТ-ыг яаж төлж байна вэ. “Страто”-гийн жинхэнэ хувь эзэмшигч хэн бэ. З.Энхболдын яриа ба “Страто”-гийн байр суурь юу вэ. С.Баярмаа гэж хэн бэ. “Страто”-гийн ТЭЗҮ ба өргөтгөл яаж бий болсон бэ гээд эрэн сурвалжлаад гаргавал их сонин зүйл ил болно гэсэн үг.

Ерөөс З.Энхболдын “энхрий хайрт” Тавантолгой минь гэсэн халаглал, “тэмцэл”-ийн цаана “Страто”-гийн эрх ашиг нуугдаж байна гэдгийг эдийн засагч мэргэжилтэй, уул уурхайг доторлодог энэ залуугийн яриа, бичвэрээс мэдэж болно.

Эцэст нь дүгнэвэл хэрвээ Тавантолгойн ордод Төрийн бодлого хэрэгжих нь энгийн биш, адармаатай нийгмийн үзэгдэл болох З.Энхболдод хэрэггүй юм. Шуудхан хэлэхэд З.Энхболдод ашиггүй. “Страто”-гийн ашиг байхгүй болно. Дорноговийн нутагт байгаа тэр компанийн нүүрс угаах үйлдвэрийг хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг. Тиймээс л З.Энхболдын жинхэнэ хайр нь Тавантолгойн орд биш түүнийг ашиглах ашиг сонирхол бүхий “Страто” компани гээд байгаа хэрэг юм.

Р.Хангал

Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614636
1 эможи

Иргэн
2020-03-13 09:49
Ийм учраас л монгол улс хөгжихгүй ард түмэн ядуураад байгаа юм. Улсын, ард түмний, олонхийн эрх ашгаас нэг даргын эрх ашгийг дээгүүр тавьж шийдвэр гаргаад байгаа монголчууд нийтээрээ ядуураад хэдхэн дарга нь өөхлөөд байна шүү дээ. Энд бичсэн үнэн бол Зи гуай Элбэгдоржийн бас нэг хувилбар нүүрээ будаж нүглээ нуусан бирд юм байна.
Иргэн
2020-03-13 09:42
Ийм учраас л монгол улс хөгжихгүй байна. Улсын, ард түмний, олонхийн эрх ашгаас ганц албан тшаалт
zochin
2020-03-12 15:44
Odoo Enhkboldiin hkeruulees urd ebchnii aul bna AN n ene nehked ard tumniikhee eruul mendiin telee yu hkiisen um dandaa l hkeruuliin muukhai ug hkelekh um
Иргэн
2020-03-11 10:38
АМНАТ ын татваргүй болгож өөрийнхээ дүүтэй хамтардаг уул уурхайн компанидаа мөнгө завших гэж гөлийж үзээд чадаагүй дээ. Хүнийг юу ч гэж мэдэх жүжигчин , Хүний нүүр лүү эгц ч хардаггүй хулгайч шиг.
АМНАТ
2020-03-11 09:52
АМНАТ ийн хувийг нэмэх хууль батлахад Энхболд гуай нэг их сүрхий тэвдээд эсэргүзцээд гүйгээд байсан.
Зочин
2020-03-11 09:40
Зи-г дэмжиж байна
ХН
2020-03-11 09:37
ЮУНДАА САНАА ЗОВОВ ЭНИЙГ ХЭН Ч СОНГОХГҮЙ ЭЭ
keyboard_arrow_up