Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: УИХ-ын 73 дугаар тогтоол бол 6-7 заалт бүхий шийдвэр шүү

2020 оны 3 сарын 12

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан   хувьчлах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан АН-ын даргын зөвлөх З.Энхболд “Тавантолгойг хувьчлах тухай УИХ-ын 2018 оны 73-р тогтоолыг нэн даруй хүчингүй болгохгүй бол 2019 онд Үндсэн Хуульд нэмсэн 6-н 2-той шууд зөрчилдөж байна”  гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол УИХ-ын даргаар М.Энхболдыг ажиллаж байх үед батлагдаж байсан. Тиймээс  АН-ын даргын зөвлөх З.Энхболдын байр суурьт УИХ-ын экс дарга М.Энхболд тайлбар хийлээ. УИХ-ын экс дарга М.Энхболд:

-2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоол бол Тавантолгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан. Одоогоос бараг 2 жилийн өмнө шахуу гарсан тогтоол. Энэ хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд бол энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  гэж ойлгохоос өөр арга байхгүй. Энд авто замын тухай асуудал, төмөр замын тухай асуудал, цахилгаан станцын тухай асуудал, нүүрс, химийн үйлдвэрийн тухай асуудал, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах талаар гэх мэт олон асуудал энд хөндөгдсөн.

Харин Таван толгойн орд газрын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газрыг судалж энэ заалтаа хэрэгжүүлэхийн өмнө Улсын их хуралд танилцуул гэсэн заалттай гарсан тогтоол. Энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал ярьж байгаа нь учир дутагдалтай асуудал болно. Энэ тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч энийг нэгдсэн журмаар авч үзэх ёстой. Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг. Жишээлбэл, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Тавантолгойн орд газрыг ашиглах талаар боловсруулсан төслийг миний бие Улсын Их Хурлын даргатай ярилцаж, УИХ-ын дэд дарга Л.Цогд ойлгуулж танилцуулж, Зандаахүүгийн Энхболд дарга, Р.Гончигдорж даргад танилцуулсан. Ингээд Улсын их хурлын дарга, Улсын Их хурлын 3 дэд дарга хамтарч нийт дөрвүүлээ гарын үсэг зурж Улсын их хурал дээр Засгийн газрын боловсруулсан төслийг нь авчирч танилцах нөхцөлийг нь бий болгож байсан түүхтэй хэмээлээ.

Н.Нягт

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614716
1 эможи

Иргэн
2020-03-13 10:32
Эрдэнэтийн 49 хувийг хулгайлж бужигнуулж байх үеэр стратегийн маш чухал орд болох яЦагаансуваргын ордыг МАК компани, Номтойбаярт өгчихсөн шиг санагдаад байна. Миний бодлоор энэ стратегийн ордод тооцогдсон энэ ордын хайгуулыг улсын хөрөнгөөр 100 хувь хийсэн төрийн өмчид байх ёстой баймаар. Гэтэл Номтойбаярт өгчихсөн нь хуульд нийцэж байгаа юм уу. УИХ д мэдэгдэлгүй Сайханбилэг мэдээд өгчихлөө гэж ойлгоод байгаа. Төсваөр хайгуул хийгдсэн нийт ард түмний эзэмших ёстой баялгийг ганцхан өрх айлд өгчихсөн энэ асуудаал гэмт хэрэг биш үү.
Зочин
2020-03-12 13:59
73-р тогтоолыг шууд хүчингүй болгоно гэхээсээ эхлээд УИХаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх хэрэгтэй шүү
keyboard_arrow_up