Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдтой холбогддог “Страто”-гийн “Эрдэнэс Тавантолгой” дахь нүүрсний бизнес

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Дэндүү ил фактыг “Үгүй” гэж няцаах оролдлого, “Худлаа” хэмээн итгүүлэх хүсэл УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан З.Энхболдод бий. Ялангуяа 2012 оноос хойшх амьдралыг нь өчигдрийнхийг нь болтол судлаад үзвэл З.Энхболд гэдэг хүнийг тойрсон махийсан махийсан том мөн ч олон асуулт гарч ирэх бололтой дог. Тавантолгойн ордын асуудал сөхөгдөж, яригдаж эхэлсэн сүүлийн арваад жилд Монголын улстөрчдөөс “муусайн нүүрсчид” зөндөө л төрсөн. Улс төр дэх нүүрсчдийн фракц хүртэл байгаа гэдэг байв. Гэтэл Монголын улс төр дагасан жинхэнэ нүүрсчин бол З.Энхболд байсан байж магадгүй факт сүүлийн хэд хоногт ил гарч ирэх боллоо.

Уг нь түүнтэй холбоотой иймэрхүү зүйлүүд хэдэн жил яригдаж ирсэн боловч өнөө хэр нь хэн нэгэн нотлоогүй. Гаргаж ирж ярьж байгаагүй. Харин өнөөдөр “тэсэрч дэлбэрэх” хугацаа нь нэгэнт болсон бололтой. Таван жилийн өмнө байгуулагдсан “Страто” ХХК-ийн талаар өнөөдөр “ярихаар” бэлдэв. 5990769 регистрийн дугаар бүхий “Страто” ХХК-ийг Ачитсайханы Баттүшигийн 100 хувийн эзэмшилд  2015 оны наймдугаар сарын 7-нд байгуулагджээ.

“Страто” ХХК-ийн хувь эзэмшилд 2018 оны зургадугаар сарын 18-нд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.

Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  “Шаньдун Шенхан Жиеэ” Эдийн засгийн худалдааны ХХК 50 хувийг нь эзэмших болсон байна. Энэ компани 2016 оны хоёрдугаар сарын 20-ноос 2018 оны есдүгээр сарын 17-ныг хүртэл Төв аймгийн Баян сумын нутагт ХБ020840 дугаартай хайгуулын лицензийг эзэмшиж байсан.

“Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Браунрок” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Хамтран эзэмшдэг. З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын үүсгэн байгуулсан болон хамтран эзэмшдэг компаниуд нь Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “New Center Plaza”-гийн хоёрдугаар давхарт бүртгэлтэй байдаг.

Хамгийн гол нь “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор өөрийн туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар Цогтцэций сум дайруулан сайжруулсан шороон зам тавьсан. Ингэхдээ хүртэл хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж зам засварын ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа юм. Мөн “Страто” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Нүүрсийг нь угааж өгнө” гээд тодорхой бус ТЭЗҮ-тэй, нүүрсний борлуулалт хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй байна. Гэтэл хуурамч ТЭЗҮ боловсруулж зөвшөөрөл авахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг байжээ.

Маш товчоор хэлэхэд “Страто” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авч баяжуулаад цааш нь борлуулдаг юм байна.

Бидний өмнө “Страто” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн” гэж байгаад 150 мянган тонн коксжих нүүрсийг тонн бүрийг нь 72 ам.доллараар худалдах, худалдан авах ЭТТ-2019-236 тоот гэрээг байгуулжээ. Гэрээ байгуулснаас тав хоногийн дотор “Страто” ХХК нь 25 мянган тонн нүүрсний 1.8 сая ам.долларыг төлөхөөр тусгажээ.

Дээрх гэрээг “Нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 мянган ам.долларыг 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг харгалзан” байгуулсан байна. Мөн 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр ЭТТ-2019-693 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр 150 мянган тонн нүүрсийг 69.3 ам.доллараар худалдах, худалдан авахаар гэрээ байгуулжээ.

“Страто” ХХК , түүний удирдлагууд БНХАУ-ын Shandong Sheng Hang Zhi Ye Economic And Trade Co.LTD-тай хамтран компаниа Гадаадын хөрөнгө оруулалттай болгож өөрчлөөд  нүүрс угаах, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Говьсүмбэр баймгийн Шивээ говь сумын II багийн нутагт “Шивээ овоо” ХХК-ийн нүүрсний уурхайн урд байрлах 22.5 га газарт угаах үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулж, Төмөр замын 21 дүгээр зөрлөгтэй холбогдсон бие даасан хоёр км төмөр замтай, гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Одоо тэнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй байна.

Тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нүүрсний ордоос автомашинаар нүүрс тээвэрлэн авчирч үйлдвэртээ баяжуулдаг. 2019 оны 5-7 дугаар сард 593 вагон, 39265 тонн нүүрсийг БНХАУ руу экспортод гаргажээ.

Үргэлжлэл бий.

Р.Хангал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614864
2 эможи

Эмээ
2020-03-20 10:19
өнөөдөр төр бариж байгаа бүх эрх мэдэлтэнгүүд их хуралынхан. Ерөнхийлөгч. З. Г д байгаа бүгдийг н шоронд хийж байж л шударга ёс тогтоно. Энд бас махн буюу .Н.энхбаяр ч бас хамарна. Эднийг шүүхийн тулд сонгуул биш хувисгал хийх хэрэгтэй. Нийгмийг тогтолцоог үндсээр н өөрчлөх ёстой.
Зайлаач ацаа
2020-03-16 09:57
зайл
Зочин
2020-03-16 09:52
Зи хулгайч болохоороо харц нь яг хулгайч. Төрийн Өмчийн Хороонд байхдаа хувьчлал нэрээр улсыг самарсан хүн муутай хулгайч.
keyboard_arrow_up