Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Энхтүвшин: Сургууль, цэцэрлэгийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар БСШУСЯ-наас санал оруулж ирнэ

2020 оны 3 сарын 17

УОК-ны хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлын талаар цахимаар холбогдож мэдээлэл авлаа. Тус аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдаж,  59 иргэн гэрээр хяналтад байна. 

УОК-ын хуралдаанаар эдгээр хүмүүсийн талаарх тодорхой мэдээллийг авч, холбогдох сайд нарт чиглэл өглөө. 

Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эхний үед Францын талаас тусгай онгоц явуулж иргэнээ татаж авъя гэж байсан ч биеийн байдал нь тогтворжиж байгаа учраас энэ яриа зогссон. 

Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтал гэсэн чиглэлийн дагуу  саян нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн. 

Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс ИЛҮҮ АЮУЛТАЙ

Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Тэдгээр хүмүүсийг хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна. 

Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Түрүүний Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа. 

Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна. 

Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна.

Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй.

Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх  эсэх талаар БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
614947
3 эможи

shinedvv
2020-03-19 13:09
ene jil amarsan deer owchingvi bhd blno dooo.
Zochi
2020-03-17 23:32
Oruulad hereggvi ee
Зочин
2020-03-17 23:20
Сургуулийн тухайд төгсөх ангийн сурагчдад конкурсын бэлтгэлийг нь сайн хангахаар оруулах нь зөв. Харин бусад ангийг явцаар нь дүнг нь гаргаад 9сарын 1 хүртэл хаах хэрэгтэй. Хичээл эхлээд хамрын ханиад салахгүй,хүүхдүүд маск тогтмол хэрэглэж гараа байнга угааж ариун цэврээ сахиж чадахгүй. Ер нь эрүүл мэнд чухал эрүүл байхад сурах бол болно доо
Зочин
2020-03-17 18:37
Зочин
2020-03-17 18:37
surguuli oroxgvi bol arai dendexnee yaax we
keyboard_arrow_up