Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээг үзэглэснээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд тус гэрээг ашигтай ашиггүй болсон гэх маргаан гарч, АТГ, Аудитын байгууллага болон шийдвэр гаргах түвшинд олон ажлын хэсэг байгуулж шалгасан.  Тус шалгалтуудын  дүн тийм ч таатай гараагүй юм.

Ийнхүү Дубайн гэрээ байгуулснаас хойш Монголын улс төр, хуулийн шатанд ямар үйл явдал өрнөснийг тоймлоё.

2014 оны арваннэгдүгээр сарын 23.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилов.  Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн танилцуулгыг хийсэн байдаг. Тэрээр “Ч.Сайханбилэг хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачилгатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна”  хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байв.  Ч.Сайханбилэгийг томилох чуулганы хуралдаанд МАН-ын 26 гишүүн оролцсонгүй. Тэрээр томилогдохдоо “Оюутолгой дээр дахин хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай” хэмээсэн нь чуулганы протоколд үлджээ.

2015 оны тавдугаар сарын 20.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдэлтэй  зэрэгцэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мөн мэдээлэл хийсэн байдаг.  Тэрээр “Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна.  Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа хэмээн мэдээлжээ.

2015 оны тавдугаар сарын 21.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдоод ердөө хагас жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилсан. Айлчлалаас дөнгөж ирээд хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр “Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54.9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон” хэмээн мэдэгдсэн байдаг.

2015 оны зургадугаар сарын 5.

МАН-ынхан “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав.  Урьдчилсан дүгнэлтэд, “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна. Гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто толгой компани гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

2015 оны зургадугаар сарын 25.

Энэ цаг үеэс эхлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Дубайн гэрээг ашигтай, ашиггүй болсон гэх маргаан дэгдсэн. Тухайн үед Шударга ёс эвслийн бүлэг Дубайн гэрээгээр нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардаж байв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татварт ногдох орлого буурна” гэж байв.

2017 оны аравдугаар сарын 04.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг шалгана хэмээн мэдэгдэв. Үнэхээр хууль бус  зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэлээ.

2017 оны арванхоёрдугаар сарын 12.

Үндэсний аудитын газраас Дубайн гэрээнд шалгалт хийхээ мэдэгдэв. Энэхүү далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар болсон.

2018 оны гуравдугаар сарын 02.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэллээ. Түүнийг Оюутолгойн тэр дундаа Дубайн гэрээний бичиг баримттай холбоотойгоор хуулийн байгууллага шалгалтаа эхлүүлсэн юм.

2018 оны дөрөвдүгээр сарын 01.

Улмаар Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт прокурорын байгууллагаас дуудах хуудас хүргүүлсэн байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 10.

АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс байцаалт мэдүүлэг аваад, шууд саатуулав. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулжээ.  Тэднийг Оюутолгойн гэрээ,  Дубайн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулан ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж эхэлсэн.

2018 оны тавдугаар сарын 10.

Яг нэг сарын дараа  Ерөнхий сайд нарыг суллаж, хилийн хориг тавьсан байна. Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдож оролцсон.

2019 оны наймдугаар  сарын 26

Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан.

2019 оны наймдугаар сарын 26.

АТГ-аас Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн билээ. Гэсэн ч энэ мэдээлэлтэй зэрэгцэн  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг биеэ эмчлүүлэхээр, дипломат паспорт ашиглан БНСУ-аар дамжин АНУ руу зорчсон байдаг.

2019 оны арваннэгдүгээр сарын 15.

МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бүлгээс уг дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Харин бүлгийн хаалттай хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлснээс үүдэн маргалдаж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан үйл явдал болсон.

2019 оны арваннэгдүгээр сарын 18.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон нь олны анхаарал татаж байлаа.  Улмаар энэ асуудлаар ҮАБЗ хуралдсан.

2019 оны арваннэгдүгээр сарын 19.

“Оюутолгой” компани шүүхээс Дубайн гэрээг цуцалсантай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэд “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ нь “Оюутолгой” компанийг шүүхдээгүй, Засгийн газрыг шүүхэд өгсөн. Дубайн гэрээ цуцлах үндэслэл байхгүй гэсэн байдаг.

2019 оны арваннэгдүгээр сарын 22.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  ҮАБЗ-өөс Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой гаргасан чиглэлийг мэдээлэв. 2009 онд Их хурал 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр сайд байсан. Энэ гэрээ бол барууны орнуудын Монгол Улсад өмнө нь хийж байгаагүй, хожим нь дахиад үл хийгдэх анхны том гэрээ өөрчлөхгүй гэсэн чиглэлтэй байна гэв.

2019 оны арванхоёрдугаар сарын 03.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар АТГ-аас  “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хоригоо шүүхээр цуцлуулаад гадагш явсан. Харин Монголд ирэх хугацаагаа шүүхийн зөвшөөрөл өгсөн хугацаанаас 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн” хэмээн мэдэгдэв.

2019 оны арванхоёрдугаар сарын 21.

Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл ирээгүй.

2020 оны нэгдүгээр сарын 8.

НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан.

2020 оны нэгдүгээр сарын 10.

“Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг Интерполын үндэсний төвд хүргүүлсэн.

2020 оны нэгдүгээр сарын 23.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ болон Их Британид төвтэй “Amsterdam & Partners LLP” хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болсон тухай тус компанийн цахим хуудас мэдээлсэн. 2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр  ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь ажиллах хугацаандаа “Рио Тинто” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн ял төлөвлөөд байгаа ба энэ нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй юм” гэж хэлжээ.

2020 оны хоёрдугаар сарын 13.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын иргэншил хүссэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөх үеэрээ мэдэгдэв.  Тэрээр “Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа  ЭСЯ-нд хандсан байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй” гэсэн байдаг.

2020 оны хоёрдугаар сарын 14.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан З.Энхболдод хариу барив. Тэрээр  “Өчигдөр Ордны тайганаас намын тайган болж буухдаа нэг масктай нөхөр санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү. Бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.  Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байдаг.

2020 оны хоёрдугаар сарын 18.

АТГ-аас манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай. Тиймээс Ч.Сайханбилэгийг гадны хуулийн фирм өмгөөлөх боломжгүй гэв.

2020 оны хоёрдугаар сарын 23.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээ гэж яригддаг баримт бичиг дээр хэд хэдэн татвар болон зардалтай холбоотой нөхцлүүд дээр эрх мэдлээ хэтрүүлж, Засгийн газрын тогтоол байхгүй өөрөө томилсон асуудал Ч.Сайханбилэг сайдын үед байгаа. Гадна дотны ямар нөлөө орсныг мэдэхгүй ч Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй зүйл болсон.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.19  ПҮРЭВ  № 53 (6278)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615016
1 эможи

эмээ
2020-03-20 11:05
өнөөдөр ажилтай байгаа, огцорсон бүх хулгайчдыг ард түмэн шүүж шударга ёсыг тогтоохоос биш, эрх мэдэл,мөнгөө булалдаж нэгнийгээ хэмлэсэн улс төрчид хэзээ ч шударга ёсыг тогтоохгүй шүү. Хүрэлсүх. Оюун эрдэнэ нарын эрх мэдлийн төлөө . Энхболдтой байлдсан дайнаас ойлгоосон биз дээ ард түмэн мини. Эндий эрх мэдэл,мөнгөний төлөөх нэгнээсээ өшөө хонзон ава гэсэн балиар дайныг битгий тоо. Бид хэн нэгнийг дагаж намирахгүй өөрсдийн эрх чөлөө, эх орноо хамгаалах ёстой шүү
эмээ
2020-03-20 10:57
Би хэн нэгнийг хамгаалах гэсэнгүй. Ердөө . Н. Энхбаярын махн. М. А . Н, . А. Н гээд бүгдийг ни өнөөдрийн энэ нийгэмийг байгуулж хуули бусаар баяжиж эрх мэдэлд хадагдаж үр хүүхдтэйгээ нийлж эх орныг мини цөлмөгсөдийг шүүх цаг ирсэнг л ойлгуулах гэсэн юм. Ямарч сонгуулиар засагдахаасаа өнгөрсөн шүү. Хүрэлсүх ирж. Энхболд явсанаао шударга ёс тогтоогүй, цаашид ч тогтохгүй гэдгийг харж байгаа биздээ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг хүн бүр мэддэг шигээ энэ хулгайчдыг солиод шударга ёс ирэхгүй гэдгийг ойлгооч. Н. Энхбаяр. Хүрэлсүх. Эрдэнэ . Батзандан. Болд . Х. Баттулга . Нямдорж гэх мэт олон жил төрд бугшсан худалчууд юугаараа өөр гэж харин ч маш их ,иаш их адилхан шүү дээ. Тэд бүгд эрх мэдэл, мөнгөнд дуртай. Тэд зөвхөн хар амиа хичээдэгээс болж өнөөдрийн энэ их завхрал сүйрэл бий болчихоод байна шүү дээ. Ард түмэн мини сэрж бүхнийг эрүүл ухаанаар бодоорой.
эмээ
2020-03-20 10:41
яах гэж ийм хачин юм бичиж жирийн иргэд бидний нервийг бараж байдаг юм. Төр юуны тулд байдаг юм.Төрөөр дүүрэн хулгайч нар болчихсоны гор гайны нэг жишээ л энэ шүү дээ. Ганц нэг хүнийг харааж буруутгасанаар төрийн нэр барисан бүх хулгайчдыг хамгаалах гэж оролддоггоо болицгоо. Ард түмэн ч гэсэн им юманд итгээд хэн нэг буруутанг эрдэгээ зүхдэгээ болицгоох цаг болсон. Энэ дээр байгаа бүгдийг үр үндэсээр ни шүүхээс нааш юуч өөрчлөгдөхгүй. Сонгуул биш хувисгал хийх цаг болсонг ухаарах болсон шүү.
Зочин
2020-03-19 15:35
Сайханбилэг үйлийн үрээ үр удмаараа эдлэнэ дээ.
зочин
2020-03-19 15:03
Энэ муу баньд муугаа үзэж үхнэ ээ чи энэ сайхан ард түмэний эсрэг болдоггүй л байхгүй юу.
зочин
2020-03-19 15:03
Энэ муу баньд муугаа үзэж үхнэ ээ чи энэ сайхан ард түмэний эсрэг болдоггүй л байхгүй юу.
зочин
2020-03-19 15:03
Энэ муу баньд муугаа үзэж үхнэ ээ чи энэ сайхан ард түмэний эсрэг болдоггүй л байхгүй юу.
Зочиг
2020-03-19 12:39
Оюу Толгойн гэрээ ч Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад хийгдсэн. Эбэтэй холбоотой.
Зочин
2020-03-19 11:04
30жилийн хулгай,луйвар өмч хувьчлалаас эхтэй.70 жил хуримтлуулсан бүх ард түмний хөрөнгө мөнгийг ард түмний мөнгөөр эрх мэдэл албан тушаал мэдээллийн давуу байдлаар хулгайлж авцгаасан.30оны феодлын хөрөнгийг дээрэмдэж авсан хэрэг давтагдсан гэсэн үг.Бүх ард түмний хөрөнгийг ард түмэнд буцааж олгох ёстой.Өөрсдийн хөлс хүчээр бий болгосон хөрөнгөөр хувьчилж авч байх ёстой.
Дэлхийн иргэд
2020-03-19 09:55
Сайханбилэг гэж авгай хүүхдээрээ удаи угсаагаараа ёроолгүй сав шиг өлөн шуналтангууд Авгай хүүхдүүд нь ИЧДЭГГҮЙ юм байхдаа
keyboard_arrow_up