Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадрал: 4 дүгээр сарын 2-нд БНСУ, 3-нд Токио, 4-нд Сөүл рүү нислэг хийж иргэдээ авчрахаар боллоо

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга П.Бадрал " Коронавирусийн халдварын нөхцөл байдал амаргүй байна. Манай улс одоогоор таван удаагийн нислэг хийсэн. Одоогийн байдлаар 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн улс орнууд гадаадад суугаа өөрсдийн иргэдээ татаж авч байна. 100 гаруй улс иргэдээ гадаадаас татаж авч байгаа гэсэн мэдээлэл байна. Австралийн Засгийн газраас хүсэлт гаргаж, өнөөдөр манай улсаас зургаан иргэнээ татаж авсан. БНСУ-аас ирэх амралтын өдрүүдэд 200 гаруй иргэнээ татаж авах хүсэлт тавьсан. 

Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэгээр гадаад улсаас иргэдээ авахаар боллоо.

Тодруулбал, 4 дүгээр сарын 2-ны өглөө 08:00 цагт БНСУ, 4 дүгээр сарын 3-ны шөнийн 01:00 цагт Токио, дөрөвдүгээр сарын 4-ны өглөө буцаад Сөүл рүү нислэг хийнэ.

Тусгай үүргийн нислэгээр 750 орчим монгол иргэн ирнэ. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
4
615298
17 эможи
keyboard_arrow_up