Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хуульч Ч.Өнөрбаяр: 5 сарын 25-наас өмнө Засгийн газар сайдуудаа өөрчилж, 4 давхар дээлтэй сайдаа авч үлдэх ёстой

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

МУИС-ийн дэд профессор, хуульч, доктор Ч.Өнөрбаяр өнөөдөр /2020.03.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетийн гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-наас өмнө УИХ-д оруулах ёстой.

Одоогийн Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Тавдугаар сарын 25-наас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал.

Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615301
3 эможи
keyboard_arrow_up