Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрынхаас өмнө Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал”-аас авах ёстой гэж дүгнэв

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын удирдах албан тушаалтнууд тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлтэй, “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлага хангахдаа баримтлах дарааллыг хуульчилсан байдаг. Харин “Капитал банк”-ны эрх хүлээн авагч Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг олгох дарааллыг тогтоохдоо хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагадаа “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны есдүгээр сарын 19-ний А/69 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104.1 тэрбум төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан зургаан сая, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан 60 сая төгрөг гээд нийт 104.2 тэрбум гаруй төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-т заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгах” хэмээжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчдын гаргасан тайлбар, банкны эрх хүлээн авагч, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Тодруулбал, Банкны тухай хуулийн 73.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 тэрбум 206 сая төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгалаа.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615497
2 эможи
keyboard_arrow_up