Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал болно

2020 оны 7 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд өнөөдөр /2020.07.17/ 09.00 цагт болно. Өчигдөр шүүх хурал 18.30 цаг хүртэл үргэлжилж, талуудын хүсэлтээр өнөөдөр үргэлжлэхээр болсон юм.

Өчигдрийн шүүх хуралдааны үеэр улсын яллагч яллах дүгнэлт, тогтоолтой танилцаж байгаад өндөрлөсөн юм.

Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм. Тус хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар холбогдоод байгаа юм. Өмнө нь буюу зургадугаар сарын 8-нд эл асуудлыг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон ч шүүгчдээс татгалзах улсын яллагчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хойшилсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
618582
2 эможи

Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:44
keyboard_arrow_up