Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурцад оноосон гурван жилийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ

2020 оны 7 сарын 23

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

  • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
  • Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоолоо.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэлээ.

Жич: 2002 оны Эрүүгийн хуулиас...

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
2
618654
13 эможи

t
2020-11-17 18:32
yamar baga yal ve tsolii ni huraagaach
Зочин
2020-08-18 09:15
Яагаад нээлттэй байдгийм.
Шүүвэл ШҮҮСЭНШИГ шүүж ЯЛ оноогээчээ
2020-07-24 12:00
Яасан ч бага ял оноодог юм бэ !!!!!!!!!!!!!!Арайчдээ: хурцад 15 дээш өгөх байсан юм!!!!!!!!!!
Зочин
2020-07-24 08:40
МОНГОЛД ХЭРГИЙН ЯЛЫГ ХӨНГӨНИЙГ НЬ ХҮНДЭД НЬ БАГТААГААД ЯЛ ОНООДОГ. АМЕРИКТ ХИЙСЭН ХЭРЭГ БҮРЭЭР ОНООДОГ. ЖИШЭЭ НЬ 2 ХҮН АЛСАН БОЛ ТУЁ БҮР 80 ЖИЛ НИЙЛЭЭД 160 ЖИЛ ӨГӨХ ЖИШЭЭТЭЙ. Манайд мНган хүн хуьхидаад нэг аүн хүчиндсэн бол ганцхан хүяиндсэн ялыг нь оноодог болой!!!
Би
2020-07-24 08:38
ГЕНЕРАЛ ЦОЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХУРААХ ЭРХТЭЙ. УРЬД НЭГ ГЕНЕРАЛЫГ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ШҮҮХЭЭР ШИЙДЭГДЭХЭД ХУРААСАН ТҮҮХ БИЙ!
Бид
2020-07-24 08:36
МОНГОЛД ХЭРГИЙН ЯЛЫГ ХӨНГӨНИЙГ НЬ ХҮНДЭД НЬ БАГТААГААД ЯЛ ОНООДОГ. АМЕРИКТ ХИЙСЭН ХЭРЭГ БҮРЭЭР ОНООДОГ. ЖИШЭЭ НЬ 2 АҮН АЛСАН БОЛ ТУЁ БҮР 80 ЖИЛ НИЙЛЭЭД 160 ЖИЛ ӨГӨХ ЖИШЭЭТЭЙ. Манайд мНган хүн хуьхидаад нэг аүн хүчиндсэн бол ганцхан хүяиндсэн ялыг нь оноодог болой!!!
Зочин
2020-07-24 07:05
ene xvnd iim yal ugch baigaa ymuu bolichmoor ym
Зочин
2020-07-24 07:03
estoi 1 yal ugsun l ner zvvj de
Зочин
2020-07-24 03:31
Uur deeremduulsen daramtluulsan hereguud yab ter nuhud shuuhed nehemjilsen uu tagnuul tatvar gazariin alba geed
См
2020-07-23 23:14
Энэ адгийн шаарт 20 жил багадана. Элбэгдоржийн бууны нохой бегс долоож генерал болсон. Генерал цодыг хураах хэрэгтэй. Энэ шаар генерал биш
Зочин
2020-07-23 18:49
энэ бол бяр чадлаа мэдрүүлэх гэсэн
Зочин
2020-07-23 12:08
Хамгийн бага ял өгсөн байна уу даа, ирэх жилийн өршөөлийн зарлигг гараад ирэх юм бна оо
Зочин
2020-07-23 11:47
гоё хэлжээ
Зочин
2020-07-23 10:59
нэр төдий нийгмийн анхаарал амыг хаах гэсэн ёс төдий ял оноож. давж заалдсаар хасагдана, үлдсэн багахан хугацааг ирэх жилийн 7 сард 100 жилийн ойгоор өршөөнө тэр болтол эд нар шоронд орж харагдаач байлгүй
Зочин
2020-07-23 09:39
251.1-т заасан 5 жил хүртэл гэж заасныг дундачлаад, 133.1-т заасныг нь нэгтгэлээ гээд 3 жил, дээд талын 5 жилийг барьж ял оноох боломжтой.
зочин
2020-07-23 09:37
Шүүх гэм буруутайг нь тогтоосон гэнэ, тэгээд 2002 оны эрүүгийн хуулийн 133,1, 251,1-д заасан ялыг оноохдоо нэгтгээд 3 жил хорих, гэтэл 251.1.т 5 жил хүртэл хугацаагаар хорих гэсэн байхад ядаж : жилээр хорих ял оногдуулах хэрэгтэй , учир нь Содномдаржаа, Чимгээ нарын олон жил эрүүдэн шүүгдсэн, тамлагдсан цаг хугацаа эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэр, үр хүүхэд амьдрал гээд маш их зүйлээр өөрсдөө болоод ар гэрийнхэн нь хохирсоны хажууд бол ял аваагүйтэй адилхан байна. Шүүх шудрага шийдээгүй гэдэгт эргэлзэхгүй байна.Ар гэр нь давж заалдах байлгүй дээ, Шүүгч ял оноосон уу оноосон, харин энэ хэргээс болж хохирсон хүмүүсийн эрүүл мэнд сэтгэл санаа бусад асуудлыг биш Хурц нарт л хөнгөн шийтгэл оноохыг хичээсэн байна.

keyboard_arrow_up