Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-ын дараагийн ДАРГА ХЭН БЭ ?

2020 оны 8 сарын 26

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Б.Энхсүх нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тэднийг чөлөөлсөн. Гэтэл тэд хоёул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад  чөлөөлөгдсөн нь олны анхаарал татаж буй. 

Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно.

Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай. 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилсон бөгөөд тэрбээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буй П.Одонбаатарыг ТЕГ-ын дараагийн дарга болно гэх мэдээлэл ч бий.

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон", Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619446
2 эможи

Зочин
2020-08-27 13:09
жнхэнэ меритээрээ бл энэ Одонбаатар чинь дарга болох бишүү
Зочин
2020-08-26 14:15
Зочин
2020-08-26 12:53
keyboard_arrow_up