БГД-ийн Засаг даргад нэр дэвшиж буй Ө.СУМЪЯАБААТАР гэж хэн бэ?
Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар 41 төлөөлөгчийнхөө тэмдгийг нь гардуулж, батламжиллаа. Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу ДИТХ-ын даргыг сонгох асуудал хэлэлцэгдсэн бөгөөд МАН-аас Б.Сэмжидмааг нэг дэвшүүлж нээлттэй санал хураалтаар 56 хувийн саналаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон.
Яг одоо хуралдаанаар дүүргийн Засаг даргын асуудлыг хэлэлцэж байна. МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Ө.СУМЪЯАБААТАРЫГ дэвшүүлж төлөөлөгчид асуулт асууж, санал сонсож хуралдаан үргэлжилж байна.
Нэр дэвшигч Ө.СУМЪЯАБААТАР гэж хэн бэ?
Өлзий-Орших овогтой Сумъяабаатар, 40 настай
Гэр бүлийн байдал: Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг
Боловсрол:
Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер мэргэшилтэй, Улс төр судлал, Бизнесийн удирдлага, ОУ-ын харилцааны магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
2001-2005 онд ШУА-ийн Филисофи Социологи Эрхийн Хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан
2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, ЗГХЭГ-ын шинжээч
2011-2013 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Нийгэм улс төрийн судалгааны Социометр төвийн Гүйцэтгэх захирал
2013-2014 онд Сургалт судалгааны Стратеги академийн орлогч захирал
2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Улсын төсвийн үйлдвэрийн газрын захирал
2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал
2019-2020 онд БСШУС-ын сайдын зөвлөх
2020 оны долдугаар сараас БШУ-ны сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
Сонгуульт ажил:
2012-2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч,
2016-2020 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
2020 оны 10 дугаар сараас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байна