“УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалинг нэмээгүй“
2020 оны 11 сарын 30
УИХ-ын дарга, Ерөнхий сайд цалингаа хоёр дахин нэмсэн гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан билээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар 25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалинг найман хувь нэмэхээр болсон. Түүнээс хойш цалин огт нэмэгдээгүй. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан. Тэдэнд төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621657
1 эможи
Зочин
2020-12-01 19:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: