Эрдэнэсийн сангаас зөвшөөрөлгүй зарцуулсан тохиолдолд торгох ял дэндүү бага байна Эрдэнэсийн сангаас зөвшөөрөлгүй зарцуулсан тохиолдолд торгох ял дэндүү бага байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэсийн сангаас зөвшөөрөлгүй зарцуулсан тохиолдолд торгох ял дэндүү бага байна

2020 оны 12 сарын 08

Arslan.mn

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Анх 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 24 жилийн хугацаанд эрдэнэсийн сангийн төрөл өргөжиж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Энэ үндэслэлээр С.Бямбацогт нарын гишүүн хуулийг шинэчлэх төсөл боловсуулжээ. Уг хуулиар эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийн санг тооцохгүй түүх соёлын хосгүйй үнэт дурсгалыг олон улсын жишгээр эрдэнэсийн санд багтаахаар тусгажээ. 
 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Зах зээлийн үед Монгол Улсын эрдэнэсийн санг тоносон мэдээлэл байдаг. Одоо Эрдэнэсийн сангийн хөрөнгө ямар байна. Цаашид яаж арвижуулах вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-1994 онд энэ хууль батлагдсан. Эрдэнэсийн санд хязгаарлагдмал бүртгэлтэй эд зүйл хамаарагддаг байсан. Хувь хүн, аж ахуйн нэгжийн гар дээр байгаа эрдэнэсийг хэрхэн бүртгэх, үнэлэх асуудал учир дутагдалтай байсан. Өргөжүүлэх хүрээнд энэ хуулийг оруулж ирнэ гэж байгаа. Эрдэнийн чулуу, үнэт металл эрдэнэсийн санд бүртгэхээр байсан бол одоо түүхийн үнэт дурсгалыг багтааж өргөжүүлж байгаа.
 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Эрдэнэсийн санд Монгол Улсын үнэт зүйл хадгалагддаг. Хэлэлцүүлгийн шатанд дагаж орж байгаа Эрүүгийн хуулийн ял дэндүү бага байна. Эрдэнэсийн санг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зарцуулсан бол 2,7 сая төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно гэж байна. Энэ бол хэдэн тэрбум мөнгөөр үнэлэгдэхгүй хэмжээний эд зүйл аваад явж байна. Хонь мал хулгайлсантай адилтган торгож болохгүй. Байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан бол 5-25 сая төгрөгөөр торгоно гэж байгаа нь бас хангалтгүй. Байнгын эрдэнэс гэдэг гаргадаггүй, хамгийн ховор үнэтэй түүх соёлын өв. Хэлэлцүүлгийн шатанд ялын бодлогыг нэмэгдүүлж, хариуцлагыг чангалах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өмнө нь хуулийн бодлого нь сул байсан. Тиймээс чангатгах үүндээс таван хуульд өөрчлөлт оруулж дээрх заалтыг хийсэн. Сул байна гэвэл энэ заалтад өөрчлөлт оруулж болно. 

Гишүүд ийнхүү асуулт тавьж хариулт авч байна. Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа аж. Үүнд түүх соёлын үнэт зүйлс, алт мөнгөн гулдмай зоос, угсаатны зүйн эд зүйлс аж. Сүүлийн хоёр жил  Эрдэнэсийн санг баяжуулах чиглэлээр хоёр тэрбум төгрөгийн төсөв УИХ баталжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621857
0 эможи

Зочин
2020-12-08 13:04
keyboard_arrow_up