Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа  263 мянган га газрыг “улсын ” нэрээр Оюутолгойн тусгай хэрэгцээнд авч өгчээ Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа 263 мянган га газрыг “улсын ” нэрээр Оюутолгойн тусгай хэрэгцээнд авч өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа 263 мянган га газрыг “улсын ” нэрээр Оюутолгойн тусгай хэрэгцээнд авч өгчээ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

...Сү.Батболд Оюутолгойн эздэд үйлчилж, хариуд нь их хэмжээний авлигал авч оффшорт нуусан талаар Судлаач Д.Ганхуяг "Сү Туучий чинь" гэх цуврал мэдээллийг хүргэсэн билээ.

Тэдэнд ашигтай, Монголд хохиролтой ямар хууль, тогтоол шийдвэр байсан бэ? Гэдгийг бид судлах ёстой. Ганцхан жишээ татья!!

Сү.Батболдын Засгийн газрын 2011.06.08-ны өдрийн 175-р тогтоолд: “ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД, БАЯН-ОВОО,ХАНХОНГОР,МАНЛАЙ,ЦОГТЦЭЦИЙ гэсэн 4 сумын нутагт 263.770 га газрыг “улсын тусгай хэрэгцээ” нэрээр Оюутолгой төслийн дэд бүтцэд зориулж авч өгчээ. Энэ бол маш том газар нутаг. Оюутолгой компани энэ газрыг дэд бүтэц, ирээдүйнхээ хэрэгцээнд ашиглах гэж байгаа бол улсад тодорхой төлбөр, татвар, хураамжаа төлөөд нөөцөд авах ёстой. Гэтэл Монгол улсын Засгийн газар “Улсын тусгай хэрэгцээ” нэрийн дор Оюутолгойн газрыг нэг ёсондоо үнэ төлбөргүй шахам хамгаалж өгчээ. Энэ тогтоол тухайн үедээ хуулиас давсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан, хууль зөрчсөн байж болох үндэслэл байна. Уг тогтоолыг Ашигт малтмалын хуулийн 9.1.7-д заасныг үндэслэн гэсэн боловч 9.1.7-д “Тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг УИХ-д өргөн мэдүүлэх ” гэж заажээ. УИХ-д өргөн мэдүүлж болох байсан ч Засгийн газар дур мэдэн шийдвэрлэжээ.

Нөгөө талаар тухайн үеийн Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Учир нь Газрын тухай хуулийн 5.2-д Тусгай хэрэгцээний газарт: “Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай....” гэж заасны дотор аль нэг уурхайн дэд бүтцэд зориулан улсын тусгай хэрэгцээнд авах талаар заалт байгаагүй.

Хуулиас давсан энэ тогтоолыг хуулийн дагуу болгохын тулд 4 жилийн дараа буюу 2015.07.08-ны наадмын өмнөх өдөр “Газрын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр “Газрын тухай хууль”-ийн 16.1.13 -д “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт,дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг Улсын тусгай хэрэгцээний газарт оруулахаар шинээр нэмж өгчээ. Хуулиар дураараа тоглодогийн жишээ. Энэ бол Оюутолгойн төсөлд зориулан өөрчилсөн манай “захиалгын” маш олон хуулиудын зөвхөн нэг нь юм.

Оюутолгойн гэрээ 2009 оны 10-р сард батлагдахын өмнө манай Ашигт малтмалын хууль, Татварын тухай хууль... гээд маш олон хуулиудад яг ийм байдлаар Оюутолгойд зориулсан заалтууд орсноор өнөөдөр бид ордоо ашигласан мөртлөө өрөнд орох эхлэлийг тавьсан билээ. “Улсыг нь худалдаж авахын тулд хуулийг нь өөрчил” гэж үг бий. Манай хууль сахиулагчид болоод нийтийн эрх ашгийн өмгөөлөгчид энэ заалтыг судалж үзэхэд илүүдэхгүй. Би бол “хуулийн хулгай” л гэж харж байна.

Зураг дээр: ЗГ-ын 175-р тогтоол, Газрын тухай хуулийг он сараар нь харьцуулан харахад хууль зөрчсөн тогтоол гэдэг нь тодорхой харагдна.

Сэтгүүлч Б.Отгон 2021.02.05

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
6
623358
12 эможи

Зочин
2021-02-23 12:59
Одоо зөрчсөнийг нь мэднэ гэдэг чинь чухал. Тэгээд зөрчсөнийг хэн арилгах нь асуудал болоод байна. түүнийг хэн хийх вэ
Зочин
2021-02-09 21:10
Энэ мэтээр маш олон хуулийг өөрчилсөн нь ойлгомжтой. Тэгэхээр тухайн үед гарч бсан хуулийн өөрчлөлтийг хэн хэн гүйцэтгэж бсан нь баримтаар бичлээгээрээ байх нь тодорхой. Холбогдсон бүгдийг нь хөрөнгийг хурааж хатуу хариуцлага тооцох ёстой.Одоогийн Засаг ч дээ хийх нь ойлгомжгүй. Дараагийн засаг хийх нь дамжиггүй
МАНАН
2021-02-08 11:31
Зүгээр сууж байхад нь улс орныг нь гадны хүмүүс удирдаад байгаа мэт байцгааж хамаг юм өнгөрсөн хойно дуу дуугаа авалцан боорлох өрөвдөлтэй. Өөрсдөө эх орноо төр засгаа авч явах боломжоо сонгуулийн шуудай гурил хуурамч амлалтаас худалдаж байдаг өөрсдийн маань буруу.
erka
2021-02-07 16:47
naad nobsh chni eronhii said baihda boroo gouldiin 40 tonn altiig ulsiin hileer huuli busaar gargsan hamsaatan shuu terniihee tal hubiig tsaashna hiisen baigaa
Зочин
2021-02-07 09:05
ЦААЗАЛ
zochin
2021-02-06 11:14
ich olon jil chamgaalj , omgoolj irsen Nymdorj , !!! tegeedel ich davruulsan . Odoo ESaid davraachgui baichaa!!!
ард түиэн
2021-02-05 21:28
энэ сү.батболдыг шалгаад нэг тийш нь болгоочэээ АТГ улсын мөрдөн байцаах назар юу ч хийхгүйм аа
Зочин
2021-02-05 20:24
Хаан юмуу заан юмуу гэмээр нөхөд ч олон байна
сү.Батболд ч аюултай луйварчин байна
2021-02-05 14:46
АВЛИГА аваад ийм хэмжээний газрыг гаргаж өгсөн байна. ЭНЭ сү. Батболдыг үйлчилдэг хууль гэж алга уу?
keyboard_arrow_up