Фитнессийн төлбөрийг ТӨР ДААНА, ДААХГҮЙ... Фитнессийн төлбөрийг ТӨР ДААНА, ДААХГҮЙ...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Фитнессийн төлбөрийг ТӨР ДААНА, ДААХГҮЙ...

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Хоёрдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулж, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталсан гэж мэдэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд  фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Гэтэл зарим эх сурвалжид албаны хүмүүсийн өгсөн тайлбараар бол дээрх хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Тэрнээс  залуусыг фитнесcт явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй гэдгээ хэлээд буй.

Товчхондоо, хагас их наяд төгрөгийг  залуучуудын фитнесст явах хоёр сарын төлбөрт зарцуулах уу, эсхүл  залуучуудыг ажлын байранд бэлтгэх үү гэдэг дээр яг албан ёсны шийдэл гаргаагүй бололтой.  

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар анхнаасаа мэдээлэл хийгээгүй учир олон нийт хэнийг ч хамаагүй татвар төлөгчдийн мөнгөөр хоёр сар үнэгүй фитнесст явуулна гэж ойлгох нь зөв биз ээ. Эсвэл цахим орчинд шүүмжлэлд өртөж ирэхээр сүүлд нь засчихав уу гэдэг хардлага ч байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624137
1 эможи

keyboard_arrow_up