УОК 28 хоног хөл хорио тогтоох саналыг дэмжсэнгүй УОК 28 хоног хөл хорио тогтоох саналыг дэмжсэнгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УОК 28 хоног хөл хорио тогтоох саналыг дэмжсэнгүй

2021 оны 3 сарын 13

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр/2021.03.12/ хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан Улаанбаатар хотын хэмжээнд 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг дэмжсэнгүй.

Харин УОК дараах мэдэгдлийг гаргажээ.  Мэдэгдэлд:

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн 19 цагийн байдлаар 16481 иргэнийг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 80 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Covid-19 халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг УОК-ын даргад уламжлав.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй. Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

УОК-ын Шуурхай штабаас Covid-19 цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.

Эрсдэлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв.

Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624453
0 эможи

Баасандулам
2021-03-23 07:15
Иргэд өөрсдөө дэглэм ээ барих хэрэгтэй хатуу хорио нэмэргүй зөв шийдсэн байна айл өрхийн 70 аад нь хөргөгч хоосон, бүтэн тос, гурил, будаатай айл байхгүй хоногийн л хүнс ээ залгуулж байгаа хүүхдүүд нь өлмөн цөлмөн л бна настангууд юун эмээ авах мөнгөгүйгээс сэтгэл санааны хямралтай бүгд дэлгүүр, түц, банк бус байгуулага, ламбарданд өртэй судлаад үз дээ ийм үед хатуу хөл хорио нэмэргүй ард иргэд өөрсдөө ковидын эсрэг тэмцэх хэрэгтэй бүх юмыг төр лүү чихээд байж бодохгүй
анд
2021-03-13 12:36
хичнээн улсын мөнгө хулгаалж идсэн яваандааа гарч ирдэгдэээ
Emch
2021-03-13 12:28
Hol horioch ee!!! Gaduur humuus mash ih tenuuchilj bna! Tsar tahliin ued amidarch bgaagaa martsan bna!!!
Zochin
2021-03-13 11:53
Та нар яасан муухай хүмүүс вэ юм хийх гээд зүтгээд байхад нь хараагаад муулаад байх юм урамы нь хугалахаар ууцы нь хугал гэдэг Монгол үг байдагдаа ямарваа юианд цаг хугацаа гэж байх ёстой биздээ
Ах нь
2021-03-13 11:22
МАН-н энэ хэдэн мал гадаадаас вакцин ч худалдаад авч чадахгүй,сүүхэ сэхээ байхгүй, худлаа улсын мөнгө хувааж завшихаас өөр шидгүй новшнууд улс орон тахалд умбалаа.
keyboard_arrow_up