Билэгдлийн сайд Б.Батцэцэг, “баавартай” Төрийн нарийн Н.Анхбаяр Билэгдлийн сайд Б.Батцэцэг, “баавартай” Төрийн нарийн Н.Анхбаяр
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Билэгдлийн сайд Б.Батцэцэг, “баавартай” Төрийн нарийн Н.Анхбаяр

2021 оны 3 сарын 20

Arslan.mn

Гадаад харилцааны яам сүүлийн үед мэргэжлийн, мэргэшсэн утгаа алдаад удаж буй. Гаднаасаа харахад Гадаад яам боловч дотооддоо бол Дотоод яам юм. Энд бүх ажил тодорхой бус. Яаманд ажиллаж байгаа ихэнх алба хаагчид тэрний, энэний хүн гэх тодотголтой. Зөвхөн өөрийн мэдлэг боловсрол, чадварын шандсыг сорьж, яамны босго алхана гэж бараг байдаггүй. Ер нь үе үеийн сайд нарыг ажиллах хугацаанд ийм байдал алдагдсаар одоо намын, даргын сайдын хүнээр дүүрсэн. Энэ тухай өөрсдөө ч хэлж, хүлээн зөвшөөрсөн нь олонтаа.

Саяхан томилогдоод удаагүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэхэд Ардын намын угшилтай, намынхаа бүх УИХ-ын гишүүний хэвлэмэл материалыг хэвлэн өгч, намдаа ихээхэн тус болсон гэж ярьдаг. Тиймээс Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд өвдөг шороодоод ирэхэд нь намынхан нь Гадаад харилцааны сайдын албан тушаал өргөн барьсан. Хэд хоногийн өмнө Европын холбооноос тусламж авчихаад баярлалаа ч гэж хэлээгүй Гадаад харилцааны сайд хүн дээ. Ийм тохиолдол гадаад харилцааны салбарт гарч байгаагүйг ахмад дипломатч толгой сэгсрэн ярьж байна.

Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг ийнхүү нэгхэн үйлдлээрээ дэлхийд харуулж чадсан нь үнэндээ шившиг юм. Гэсэн ч ийм байдал гаргаагүй гэж Гадаад харилцааны сайд Ш.Батцэцэг илт гүрийж, өөрийн мэдлийн хэдэн хэвлэлийн байгууллагаараа дамжуулсан байдаг. Энэ нь үнэндээ амиа аргацаасан арга л даа. Одоо сайд хатагтай өөрийн эрх мэдлээ ашиглаж гадаадад суух дипломат байгууллагын алба хаагчдын томилгоонд оролцож сууна.

Сайдын хүн гэх тодотголтой томилгоонуудыг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний Баасан гаригт хийжээ. Энэ ямар учиртай томилгоо вэ. Гадаад харилцааны яамны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар гэж бий. Энэ байгууллагад ихэвчлэн дарга, сайд нарын хамаарал бүхий жолооч, харуулаар ажиллаж байгаад гадаад улсад томилогдон ажилладаг юм. Энэ томилгоонд хамрагдах хүмүүсийн нэрс зөвхөн салбарын сайд, Төрийн нарийн бичгийн гараар хийгдэж зарлагддаг аж. Энэ томилгоонд өөрийн мэдлэг чадвар, ажилласан жилээсээ хамаарч томилогдоно гэсэн асуудал ер нь байдаггүй байна. Зөвхөн дарга нарын ивээлд багтах хүмүүст энэ эрх нээлттэй.

Ийм эрх мэдэлтэй нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр аж. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр яаманд “баавартай “даргаар тодордог байна. Зөвхөн энэ хүний таалалд нийцсэн бол тухайн жолоочийг томилно. Гэхдээ зүгээр энгийн жолооч нар үүнд хэзээ ч хамаарахгүй, ялангуяа ямар ч арын хаалгагүй, татлаа түтлээгүй бол энэ тухай бодоод ч хэрэггүй. Мөн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын захирал Б.Ичинхорлоо ч томилгоонд шууд хамаардаг нэгэн аж. Тэрбээр Ерөнхий сайд  асан У.Хүрэлсүхийн багын найз Н.Чүлтэмсүрэнгийн эхнэр. Чүлтэмсүрэн нь саяхан  УОК-ын Шуурхай штабын даргаар гуравдугаар сарын 3-ны өдөр томилогдсон байдаг юм.

Экс Ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий олон хүмүүстээ албан тушаалын эрх өгдгийн нэг жишээ нь энэ. Тэрбээр одоо Ерөнхийлөгчийн сонгуульд явуулах автомашинаа найзынхаа эхнэр Б.Ичинхорлоогоор хийлгэхээр ч төлөвлөөд байгаа аж. Ийм л эрх мэдлийн сүлжээнд эргэж буцалтгүй орсон албан тушаалтнууд томилгоо нэрийдлийн дор хамаатан садан ах дүү нараа татдаг байна. Баасан гаригийн томилгоонд нийт 16 улсад ажиллах алба хаагч, жолооч нарыг томилохдоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын хүн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярын өөрийнх нь жолооч гэхчлэн бүх жолооч нар нь тодотголтойгоор орж ирж томилгоогоо уншуулсан байна.

Томилгоо уншихаасаа өмнө яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хурал зохион байгуулж, “Та нар битгий над руу хүмүүсээр яриулаад бай, би хэнтэй ч уулзахгүй” хэмээн томорсон байна. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өөрийн хүнээ томилуулахын тулд гаднаас ямар ч хүсэлт авахгүй гэдгээ ил тод хэлсэн нь энэ ажээ. Ерөнхийдөө Гадаад харилцааны яам бүхэлдээ мафийн сүлжээнд орсон нь зөвхөн энэ томилгооноос харагдаж байгаа юм. Тэдэнд таалагдах гэж танил тал хайдаггүй энгийн алба хаагчид нь хөшигний гадна үлдэж, ардын хүүхдүүд орж болдоггүй наадмын талбар шиг болжээ.

Гадаад харилцааны яамныхан хэдий болтол ийм бохир үйл ажиллагаагаа эрхэлж энгийн иргэдэд хаалттай хэвээр байх вэ. Заавал мэргэших албагүй, зүгээр л том артай байвал ажилллах эрх нь нээгддэг энэ яам хэзээ өөрчлөгдөх бол оо… Билэгдлийн сайдтай, бааварладаг Төрийн нарийн бичгийн даргатай Гадаад харилцааны яаманд салхи оруулах цаг нэгэнт болжээ.

Эх сурвалж: NEWS.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
624654
4 эможи

хогийн юмны нууц нь
2021-03-21 17:23
бузар авгай
зайлаачээ ацнуудаа
2021-03-20 19:20
ацнууд зайл
keyboard_arrow_up