Х.Баттулга, Сү.Батболд нарт хариуцлага тооцож, оффшор бүсэд дэх мөнгөөр нь эмч нарын цалинг нэмье!!! Х.Баттулга, Сү.Батболд нарт хариуцлага тооцож, оффшор бүсэд дэх мөнгөөр нь эмч нарын цалинг нэмье!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга, Сү.Батболд нарт хариуцлага тооцож, оффшор бүсэд дэх мөнгөөр нь эмч нарын цалинг нэмье!!!

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Энхийн дайн гэж хэлж болох коронавурсийн  энэ цаг үед үр хүүхдүүдээ айлд орхиод, эр нөхөр, эсвэл эхнэрээ эрсдэлд оруулаад фронтын тэргүүн шугаманд тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчид, сувилагч нарын цалин дэндүү бага байгааг салбар төдийгүй олон нийт шүүмжлээд буй.  Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд мөнгө угааж, сардаа 4-6 сая төгрөгийн цалин авдаг,  шударга ажиллаж байна гэгддэг шүүгч, хуулийн байгуулынхан авилга авч байгаа нь хэр шударга вэ. Харин энэ мөнгийг өдөр шөнөгүй ард нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмнэлгийн салбарын 56 мянган эмч, ажилчдад өгвөл илүү шударга болох нь.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд  хоёртой холбоотой оффшорын хэргийг зүрхлээд шалгачих аавын хүү Монголын хууль, хяналтын байгууллагаас одоогоор байхгүй байна. 

Х.Баттулга, Сү.Батболд хоёрт ижил төстэй олон зүйл бий.  Тэд Монголын толгой баячууд, бизнесменүүд. Монголын төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж явсан, хашиж байгаа. 2016, 2017 оноос хоёулангийнх нь оффшор хөрөнгө, дансны сүлжээ ил болсон байдаг. Хамгийн гол нь нөгөө талд нь хууль хяналтын нүд чихнээс холуур өнгөрөмгүй баримт материалууд нэгэнт ил болсон. Манай хуулийнхан аанай л таг чиг...  Тэдний оффшорын баримтууд олон нийтэд ил болсоор байгаа билээ.

Тодруулбал, Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил болсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий компаниудаар оффшор бүсэд 3.1 их наяд төгрөгийн бүртгэлтэй байсныг мэдээлээд буй. 

Харин Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр  бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө нь гэхэд 57.1 сая ам.доллар буюу Монгол мөнгөөр 162 тэрбум 735сая төгрөг болох юм.

Товчхондоо Сү.Батболдын 162 тэрбум 735сая төгрөг дээр Х.Баттулгын 3 их наяд 135 тэрбумтай нэмж, нийт эмч, ажилчдад хувааж өгвөл нэг эмчид 58 сая 875 мянган төгрөг ноогдох юм..

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрт хуулийн хариуцлага тооцож, оффшор бүсэд байршсан олон арван их наяд төгрөгийг ядарсан эмч нартаа өгч, тэдний ариун үйлсийг дэмжмээр байна...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
624878
13 эможи

Лүвсан
2021-04-11 09:14
Монгол улс эмнэлгийн байгууллагын эмч ажилчдынхаа цалинг гадаадын эмч нарынхны цалингий түвшинд хүргэмээр байна тэдгээр оронд тийм ийм гэж ярих их дуртай виздээ түүндээ хүргээч Цэнд гуай та бодит байдалыг үзэж ямар эмч 2-3 сая тагрөгийн цалин авдагиыг хэлж өнөарэй чоно борооноор гэгчээр битгий ьсохроод дүүвээл
Z.lhagvala baigaa yn bish umdunduu buu sheechih humuusee emch nart iluu tsagiin mungiig n hudulmuriin huuliar olgoj irsen tuuh baihgui shuu uuniig asuugaad shalguulaad tsusalbsl ta nart aa tsalarhay daa
2021-04-11 09:03
uguh gej
цэнд
2021-04-01 23:06
Эмч нар байнга цалин хөлсөө нэмүүлж Байдаг.илүү цагийн мөнгөтэйгөө 2оос3сая төгийн цалинтай.
Эрдэнэцэцэг.
2021-03-30 09:30
Яахаараа эмч нарт өгдөг юм.цалингаа аваад л ажлаа хийж бгаа.адилхан л төрийн алба хаагч улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй ш дээ.хураах нь зөв.
Оюунаа
2021-03-29 21:51
Баттулга өөртөө мөнгөгүй юм шиг аашилж бсан яс юман дээр толгой баян юм бна шүү дээ
Baasan
2021-03-29 18:12
Eronhiilogch uuriinhee ofsbort bgaa munguu oruulj songuuliin amlaltaa bieluulne gej naidaya. IRGEDEE. Huurahgui baih. HULEEJ bai
nergui
2021-03-29 14:45
yg tiim shuu. offshor bus mungiig oruu;j ireed emch tsagdaa ontsgoid huvaaj uguh heregtei
keyboard_arrow_up