Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН 15 ЖИЛИЙН ӨС ХОНЗОН ЮУ БАЙВ?! Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН 15 ЖИЛИЙН ӨС ХОНЗОН ЮУ БАЙВ?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.БАТТУЛГА, СҮ.БАТБОЛД ХОЁРЫН 15 ЖИЛИЙН ӨС ХОНЗОН ЮУ БАЙВ?!

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Монголын оффшорчдын баруун, зүүний магнайд бичигдээд байгаа хоёр эрхэм бол Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар юм. Олон л баримт факт дэлгэгдэж байна. Монголын хуулиар оффшор бүсээр зарлагдсан Сингапур, Их Британийн Виржинийн арлуудад голдуу “төвхнөсөн” оффшор компани, тэднийх нь данс тооцоонууд монголчуудад ил болов.

“Оффшортой тэмцэгч”, “Хувийн бизнесээ өөрийн ухаан, чадлаар цэцэглүүлэгч” энэ хоёр эрхэм яагаад хоёулаа оффшорчин болцгоосон бэ гэдэг бас л сонирхолтой юм. Ингэж сонирхохын учир нь Х.Баттулга, Сү.Батболд хоёр бие биеэ оффшорчноор “цоллосон” гээд байгаа юм. Ингэх шалтаг, шалтгаан бий гэсэн үг. Тэр ч байтугай Монгол төрийн эрх барих дээд байгууллагын индэр дээрээс бие биеэ “Төрийн эргэлт хийсэн”, “Гадаадын байгууллагаар гүтгэлэг хийлгээ харлуулах мэдээ сайтуудаар цацсан бохир технологийн эзэн” гэцгээв.

У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас огцорсон 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д орж очоод “Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэж мэдэгдэв.

Дараахан нь УИХ-ын гишүүн Сү.Батболд Байнгын хорооны хуралдаан дээр “Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн маань УИХ-ын өндөр индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Оюутолгойн гэрээг манай Засгийн газар сайжруулах хоёр зүйлийг хийсэн. Зээлийн хүүг нь бууруулах хэлэлцээрийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж өгсөн. Давхар татварын гэрээг нь 0 хувь байхад нь 20 хувь болгосноор жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан. Өөр ямар ч холбоо байхгүй. Төрийн ажил хийж байхдаа төсөв тендэр, Засгийн ажилд оролцож, төмөр замын далан олон ажлыг нөлөөлж хийлгэж байгаагүй. Монгол төр нээлттэй хариуцлагатай байх ёстой. Бие биенээ хардаж, шалгах нь зөв. Оюутолгойн гэрээ, Тавантолгойн төсөл, Төмөр замын төслийг бусад том төслүүдээ нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх. Ингэж байж бид нэр хүндээ авч үлдэнэ. Буруутай нь хариуцлага хүлээх нь ус агаар шиг хэрэгтэйг сүүлийн үед болж буй үйл явдлууд харуулж байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах шаардлагагүй. 30 жил бизнес хийж өрхөө засчихаад төрдөө хариуцлагатай зүтгэж байна. Тавантолгойн асар том төслийн эрхийг эзэмшиж байснаа ард түмэндээ өгчихөөд 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргуулж байсан төрийн тэргүүн. Яривал энд нилээн юм бий. Дараа ярих болно. Ам үдээстэй байсан олон асуудал дээр ярих боломж олгож байгаад баяртай байна. Нээлттэй болох ёстой. Олон арван төгрөгийн татвар төлдөг компанитай учраас надад хулгай хийх сэтгэлгээ байдаггүй. Ичсэн хүн хүн ална. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх өвсийг харна гэдэг. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэдэг алдааг эрж хайхын оронд бусад руу гүтгэж байгаад харамсч байна. Энд нэг жишээ хэлье л дээ. Гадаадын бизнесмэнтэй хардаж, Оюутолгойтой холбосон гүтгэлэг хувийн байгууллагаар хийлгээд гадаадын шүүхэд өгөөд надад танилцах эрх олгохгүй хаачихаад гадна, дотнын сайтаар цацаж харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан би хүртэл ийм асуудалд орж байгаа учраас хүний эрх зөрчигдөж байгаа асуудал үнэхээрийн хүндэрч байна. Өнөөдөр бид нар ардчилал руу явах юм уу, дарангуйлал руу явах юм уу. Эрх зүйт төрөө бэхжүүлэх юм уу гэсэн хариуцлагатай сонголт дээр ирсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч ийм үйлдэл хийж байгааг зөв гэж үзэж байна. Тиймээс цаашид энэ талаар маш дэлгэрэнгүй тайлбар хийх болно. Гүжир гүтгэлэг чигээр нь үлдээхгүй” гэсэн. Тэгвэл Х.Баттулга, Сү.Батболд хоёр 2004-2008 онд нэг УИХ-д сууж байсан. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Х.Баттулга танхимынх нь ЗТБХБ-ын сайд байлаа.

Хэдийгээр төрийн хэрэгт дөрөө харшуулан зүтгэж явсан ч хувийн сонирхлууд нь хэзээ нийлүүлж яваагүйг Монголын улс төр, бизнесийнхэн дэндүү сайн мэднэ. Нэг үгээр хэлбэл, тэдний толхилцоон өнөөдрийнх биш ажээ. Бүр 15 жилийн түүхтэй бөгөөд явсаар өс хонзонгийн хэмжээнд хүрсэн гэсэн үг.

 

Эх сурвалж: 24TSAG.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625175
1 эможи

ЭМЭЭ
2021-05-01 20:10
ХОЁР ХАР ХЭРЭЭ БИЁ БИЁНИЙХЭН ХАРЫГ ГАЙХАВ ГЭЖ . МАНГАСУУД НЭГНЭЭ БАЛБАЖ Л БАЙГ . ҮЛДСЭНИЙГ НЬ БИД АРЧИХНА ТИЙМ БИШ ГЭЖ ҮҮ !!!
Зочин
2021-04-06 22:16
Жонхуу, Оюуны Ундраагийнхан худ ураг гэхээр боловсрол нимгэн, гэр бүлээс гадуурхи харилцаа ихтэй, дампуу, хотыг хувааж авч идэж бгаа, шуналтай, дарамтлагч, булаагчид, жинхэнэ төслөөр баяжигсад. Харин МСS-хэн маш эрсдэлтэй уул уурхайн эрсдэлтэй хүнд салбарт ханцуй шамлан, улс орны хөгжилд их бүтээн байгуулалт хийж яваа улсууд гэж хардаг. (Женко Оюуны Ундраа=Хумсаа нуусан гэмт этгээдүүд)
2
2021-04-06 17:17
2 хулгаачууд одоо байлдаачдээ
Зо
2021-04-06 16:27
Хулгар Жонхуу юу ч хийж, юу ч ярьж явахаас сийхгүй хөөн. 17 чингэлэг спиртийг ус болгов, Майдар хот гэж ард түмнээс олон тэрбумын хандив цуглуулаад юу ч бүтээсэнгүй, төмөр замын 280 сая долларыг аваад юу ч бүтээсэнгүй гээл хөвөрнө. Энэ хүн яг юу хийж гийгүүлсэн юм бэ
Батжаргал
2021-04-06 13:47
Арслангийн таавар юу болж байнаа? Баттулга Оджаргал гэж нэг томтой, бас Сү гэж нэг томтой зэрэг үздэг овоо муу гар юм даа.
rr
2021-04-06 12:03
женко гийн хэрэг ч их дээ хөөрхий
ЗОЧИН
2021-04-06 10:59
МАНАЙ УЛС ЧИНЬ ОФФИШОРЧДЫГ АЛБАН ТУШААЛААС ОГЦОРУУЛЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТДАГ ХУУЛЬ БАЙДАГГҮЙ БИЛҮҮ ЭНЭ 2 ТУУЧИИГАА ОГЦРУУЛААД ШАЛГАВАЛ ХИР БУРТАГЫГ АРИЛГАЯ ХУДАЛ БОЛ ЦАГААТГАЯ
keyboard_arrow_up