Өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүнтэй Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав очиж уулзлаа Өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүнтэй Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав очиж уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүнтэй Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав очиж уулзлаа

2021 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларсан.

Тэгвэл өнөөдөр өлсгөлөн зарлаад буй гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай  Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Отгонжаргал нар аюулгүй байдлыг сахиулах талаар уулзлаа. 

Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав "цар тахлын эрсдэлтэй ийм цаг үед та бүхний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч,  майхан савын асуудлыг шийдэж өгөх, эрүүл мэнд болоод халдвар хамгааллын дэглэмийг сахих тал дээр та хэд дотоддоо бас арга хэмжээ авч зохион байгуулалтад орох хэрэгтэй. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас дэмжлэг авч болно" гэлээ.

ЦЕГ-ын Дэд дарга Д.Отгонжаргал "ОБЕГ, ЭМЯ-аас Цагдаагийн байгууллагад халдвар хамгааллыг сахиулах тал дээр шаардлага ирж байна. Хүмүүс талбай дээр олоноор их цуглаж байгаа учраас бид одоо явган хүний хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжгүй болж байна. Тиймээс халдварын дэглэм сахиулах тал дээр та бүхэн хамтран ажиллах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын дэглэмийг барих үүднээс хамгаалалтын хашаа барих ч юм уу, олз татах арга хэмжээ авна" гэж хэлэхэд Н.Алтанхуяг гишүүн бидний зүгээс иргэдэд бас сайн хэлэх хэрэгтэй байна. Үүнийг ойлгож байна. Цагдаагийн байгууллага бидний аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хамгаалалт авч дэмжиж ажиллаж байна гэдгийг сайн ойлгуулмаар байна. Хүн хоорондын зайг бариулахыг дэмжиж байгаагаа хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
626684
4 эможи

Зочин
2021-05-12 20:32
Хулгайчууд өлсөж байна гэж хулгай зангаараа хулгайгаар хоол унд идсэн л байналээшдэ эдний өлсдөг гэж ац нь байдаг юм шантаажчин дуракуудыг аргадах хэрэггүйшдэ
Зочин
2021-05-12 10:15
Одоо хаашаа юм өлсөж байж нэр дэвшиж eрөнхийлөгч болдиймуу. Албан тушаалд дуртай нөхөр. Тийм сүрхий EC байсныг мэдэхгүйн байна.
Иргэн
2021-05-10 16:48
Энэ өлсөж байгаа хүмүүст корона хамаагүй гэсэн шүү. Дарга болох нь л чухал юм гэсэн.
зочин
2021-05-10 15:56
ичих нүүргүй өтөлж үхэх гэж буй дөрвөд өвгөн бушуухан далд ороосой миний ард түмнийг битгий бужигнуулах гээд байгаарай янз бүрийн асуудал үүсвэл чамтай болон танай гэр бүлтэй хариуцлага тооцох болно шүү
Зочин
2021-05-09 18:38
АН-ын дотоод хэрүүл Оюун-эрдэнэд ямар ч хамаагүй. Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн булайгаа гэмгүй хүнд бүү тох. АН-ын хулгайчуудыг ямар мэдэхгүй биш. Хамгийн бузар юм эднээс л гардаг, тэгээд бас шударга царайлах гэж элдвийг сэднэ.
Иргэн
2021-05-09 17:58
Оюун-Эрдэнийн үед коронагийн сураг ч байгаагүй гэдгийг мартчихдаг л юм байхдаа.
Оюун-Эрдэнэ талбай дээр тэмцэж МИеэг огцруулж байв
2021-05-09 11:38
Сүхбаатарын талбай дээр тэмцэл хийж байгаа хүмүүсиГ Оюун-Эрдэнэ хорих нүүр байхгүй
Зочин
2021-05-08 21:50
нохой долоо алтанхуяг шиг бузарт монголын хөрснөөс байхгүй болвол таарна. албан тушаалынхаа донг гүйцэлдүүлэхийн төлөө ард иргэдийг золиосолж буй ийм хүн ерөнхийлөгч байтугай хоригол ч байж болохгүй
keyboard_arrow_up