Хүн амины хэрэгтэн, хар тамхичин, эрүүдэн шүүгч нар Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагджээ Хүн амины хэрэгтэн, хар тамхичин, эрүүдэн шүүгч нар Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүн амины хэрэгтэн, хар тамхичин, эрүүдэн шүүгч нар Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагджээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Ерөнхийлөгч асан Х.Баттулга буухаасаа өмнө 13 хүнийг өршөөлийн хуулинд хамруулж, заримыг нь суллан заримынх нь ялыг хөнгөлсөн байдаг. Үүн дотор өршөөлийн хуулинд хэзээ ч хамруулж болохгүй хүн амины хэрэгтэн, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс байх юм. 

Тухайлбал мөр зэрэгцэн ажиллаж байсан ажилтаныхаа алтан амийг хэрцгийгээр хөнөөсөн Б.Махбалын ялаас 2,4 жилийг хөнгөлсөн байна. Б.Махбал нь 2008-2012 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр,барилга,хот байгуулалтын сайдаар ажиллах үед тус яамны Хяналт,шинжилгээ,үнэлгээний газрын болон Зам тээврийн бодлогын газрын даргаар  ажиллаж, төмөр замын трасс батлах зэрэгт хамтран ажиллаж байжээ.

Мөн хоёр хүний аминд санаандгүй хүрсэн гэх Т.Галсансүхийг чөлөөлж, хар тамхины хэргээр ял сонссон "Шар энхээ" хочит Э.Энхбатын эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлжээ. Үүнээс гадна Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр сар гаруйн өмнө яллуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрх чөлөөтэй болгов. Энэ мэт чөлөөлсөн хүмүүсийн жагсаалтыг харахад "БОЛЖ ДЭЭ" гээд хэлчихээр хүн харагдсангүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
628307
8 эможи

Иргэн
2021-06-29 00:38
Арайч дээ Юу хийж гийгүүлсэн гэж энэ хүмүүсийг өршөөж байгаан
Зочин
2021-06-28 22:09
Нэр хүнд нь навс уналаа даа Женко таны!
зочин
2021-06-28 19:22
Баттулгын хийдэг ажил хулгай луувар, залилан, маф л юм. Дүү нар хүн ална, зодно, хулгай дээрэм луйвар, гадагшаа оргон зугтана. Элбэгдорж Баттулгад хүний нөөц байхгүй хулгайчууд л түүнд бий гэсэн үнэн юм.
Зочин
2021-06-28 15:46
Жонхуу албанаас буун буух эцсийн өдөрөө хүртэл монголыг хорлов шүү. ямар гээч буг гэхээрээ ийм байдаг юм бол доо.
Иргэн
2021-06-28 14:53
НҮГЭЛТ ХАР СӨӨНГӨ ДУУТ ТЭР БУМЫН ХУЛГАЙЧ ХАМСААТАН НҮГЭЛТ ХАР СӨӨНГӨ БАТТУЛГА ХУЛЬХ ХУЛГАЙГААР ЕР БОЛЖ АВРАЛААР ДУУСАЖ ББУЛАА.ХАМСААТАНУУДАА ХУЛГАЙГААР ЯЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ОДОО ӨӨРӨӨ ЯЛАА ҮҮР ТЭР БУМЫН ХУЛГАЙЧ ЯЛАА АВ
Зочин
2021-06-28 14:42
Баттулга өндөр рейтинг тэй бууж байна гээд л бичээд байгаа. Иймэрхүү хүрээллийн хэдхэн нөхдөөр рейтинг тогтоох ажиллагаа болдог нь батлагдаж байгаа бус уу.
keyboard_arrow_up