Ерөнхий сайд аа! Төрийн өмчит байгууллагуудаа Б.Цэнгэлээр “тоглуулсаар” байх уу? Ерөнхий сайд аа! Төрийн өмчит байгууллагуудаа Б.Цэнгэлээр “тоглуулсаар” байх уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд аа! Төрийн өмчит байгууллагуудаа Б.Цэнгэлээр “тоглуулсаар” байх уу?

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ оны дөрөвдүгээр сард “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын 2018-2019 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийжээ. Гэхдээ шалгалтад хамрагдах хугацаанд хоёр өөр захирал тус үйлдвэрийг удирдсан учраас Ө.Оюунбаатар захирал 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх, Э.Тэгшжаргал захирал нь түүнээс хойшхи буюу 2020 оны хугацаанд хамрагдах санхүүгийн баримтад гарын үсэг зурсан байгаа юм. Ингээд шалгалтаар нийт 2 тэрбум 822 сая 800 мянган төгрөгийн зөрчил илэрчээ. Гэтэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа нар энэ шалгалтаа дүгнэж тогтоол гаргахдаа дээрх 2.8 тэрбум төгрөгийн зөрчлөөс ердөө 29.4 сая төгрөгийг л төлүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татав. Төрийн өмчид хяналт тавьж байгаа бол, сүрийг үзүүлж шалгалт хийчихээд илэрсэн дутагдлын хэмжээний ердөө 1 хувийг нь л төлүүлээд байхаар “баялгийн эзэд” баялгаа хуулийн дагуу эзэмших, зарцуулна гэдэгт итгэх арга байна уу?

Геологийн төв лаборатори бол 64 жилийн түүхтэй, эрхэм зорилгодоо “Монгол улсын эрдэм шинжилгээний үнэн зөв, баталгаатай үр дүнгээр захиалагч, үйлчлүүлэгчдийг хангах” гэж тодорхойлоод үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Яах аргагүй яриад байгаа “баялгийн” маань мөн чанарыг, үнэ цэнийг тодорхойлдог нандин байгууллага билээ. Гэтэл угаасаа төсөв багатай энэхүү ТӨҮГ-ыг удирдахдаа өдий төдий хууль зөрчөөд дутагдал гаргачихсан нь илрээд байхад түүнээс ганцхан хувийг нь төлүүлэх эрх Б.Цэнгэл даргад бий юу?

Б.Цэнгэл дарга гэнэн, туршлагагүйдээ ингэж ажиллах хүн огт биш. Тэрбээр эрх зүйч гэдэг мэргэжлээр хамгийн “амттай” албан тушаалуудыг аль ч намын үед авсаар ирсэн. 90 оноос хойш зөвхөн төрд өнөөдрийг хүртэл ажиллаж буй түүний сүүлийн арван жилийн дотор хашсаныг нь дурдахад л Авто тээврийн газрын дарга, ЗТБХБ-ын дэд сайд, Гаалийн ерөнхий газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, ТӨБЗГ-ын дарга гэхчлэн эрх зүйч төдийхөнд “ахдахаар” албан тушаалуудыг хашсан. Тиймээс тэр ТӨБЗГ-ын онцлог, чиг үүргийг дэндүү сайн мэднэ. Энэ бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэж ажиллах зорилготой Засгийн га зрын хэрэгжүүлэгч агентлаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн их ярьдаг, ач холбогдол өгдөг төрийн өмчитүүдийг цэгцлэх ажил эндээс эхлэх ёстой төдийгүй Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг хэдхэн байгууллагын нэг нь ТӨБЗГ шүү дээ. Гэтэл “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг харахад “өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх”, “худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэж ажиллах”-ын эсрэг үйлдлүүд байх юм.

Наад зах нь шалгалтын тайланд дурдсанаар: Батлагдсан төлөвлөгөөгүй зохион байгуулсан худалдан авалтын дүн 537 сая 151 мянган төгрөгт хүрчээ. Ингэхдээ Сангийн сайдын 2018 оны 261 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг зөрчиж худалдан авалтын төлөвлөгөөнд тусгаагүй байв. Тухайлбал, 2018 оны баримтаар 224 сая 246 мянга 346.11 төгрөг, 2019 оны баримтаар 312 сая 904 мянга 669.05 төгрөг, нийт 537 сая 151 мянган 015.16 төгрөгийн үнэ бүхий худалдан авалтын зөрчил илэрсэн байгаа юм. Мөн “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 24.2-т зааснаар ТӨБЗГ-аас баталсан зардлын хэмжээнд багтааж шаардлагатай хөрөнгийг худалдаж авах ёстой байтал ТӨБЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулахгүйгээр Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

Цаашилбал, тендер шалгаруулалтын журам зөрчсөн, тендрийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, тендер шалгаруулалтын хавтаст хэрэг архивын нэгж болгон хадгалаагүй зэрэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтуудыг зөрчсөн 384 сая 700 мянган төгрөгийн худалдан авалт илэрчээ.

Гэтэл ТӨБЗГ төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд зөрчлийг бүрэн арилгуулах ёстой байтал зөрчлийн дүнгийн ганцхан хувийг л барагдуулахаар тогтоолдоо заасан байх юм. Зөвхөн үргүй зардлыг төлүүлэхээс гадна Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хохиролгүй болгох ёстой биз дээ? Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар байсан ч сүүлийн үед “төслийн нэгж” гэх мэт шинэ нэр томьёогоор ашиг олох эсэх нь эргэлзээтэй ч төрөөр тэжээлгэдэг байгууллага улам нэмэгдсээр байна. Энэ бүхэн ТӨБЗГ-ын даргын хариуцах, хянах ёстой байгууллагууд, үүргүүд нэмэгдээд байна гэсэн үг. Гэтэл “Баялгаа” их, бага хэмжээний алдагдалтайгаар зарцуулах нь “Баялгийн эзэд”-ийн бодлого юм уу? Эсвэл “баялаг” буюу төрийн өмчийн “эзэн хаан”-ы тааллаар шийдэх үү? Тэр “хаан” нь Б.Цэнгэл дарга юм уу? Үүнийг юу гэж ойлгох вэ? Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирлаар АМГТХЭГ-ын дэд дарга асан О.Даваасамбууг томилсон байна. Өмнөх алдагдлыг барагдуулаагүй байж дараагийн даргыг яах гэж томилов. Тэгээд ч Б.Цэнгэл дарга өөрөө “үүрэг гүйцэтгэгч” статустай байгаа болохоор түүний хийсэн томилгоо эрх зүйн талаасаа хүчин төгөлдөр байж чадах уу?

 Төрийн өмчит байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах түүний зорилгод ТӨБЗГ-ын дарга, түүний ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хэрхэн зохицож байгаа бол?

 

Эх сурвалж: Newspress.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631208
0 эможи

Зочин
2021-10-02 21:20
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Сэвстэй гүзээгээ чирсэн авлигачин зайлаа
2021-09-24 11:31
Шуналын тулам Хүрэлсүхийн суганы үс.
keyboard_arrow_up