Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргүүдэд байцаалт авахаар АТГ, прокурорын байгууллага хүлээж буй. 

Учир нь тэрбээр хоёр жилийн өмнө "...Солонгост эмчлүүлнэ" гээд хил давснаасаа хойш буцаж ирээгүй, үе үе цахим сүлжээгээр мэдэгдэл хийдэг болсон юм. Харин энэ хооронд нэг хэрэгт хамт шалгагдсан хүмүүс нь ял авч, нөгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Мөн эдгээр хэргийн холбогдогчид "...Бүгдийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэднэ" гэдэг байна. 

Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ. Хэрвээ Ч.Сайханбилэгийг авчирвал дээрх хэргүүдийн хамгийн том зохион байгуулагч ил болох ажээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632066
1 эможи

Өрнөл
2021-10-27 08:22
Сүртэй юм бэ. Денверт л байгаашдээ USA Денверт байнашдээ
хөвсгөл
2021-10-26 01:08
түнэл сумыг хэн хэдэн жил удирдаж яаж хөгжүүлсэн бэ. луйвар хулгай хийхээс өөр юу хийв. 1997оны оноос хойш сумын ард иргэдийн адуу малыг хэн! хэний удам эр эмгүй хулгайлж ял зэмгүй өнгөрч байв. цагдаад ажилдаг ах дүүтэй нь юу ч хийж болох уу? асуудал ихтэй хууль бус үйлдэл муу бүхнээр алдаршсан даварсан айл нэг байнаа. үйлийн үр танай хаалгыг андуурахгүй ээ.
Зочин
2021-10-25 18:53
гөлийсөн шаар, улсаа худалдсан
авлигачин
2021-10-25 11:23
авлигачин
keyboard_arrow_up