УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг яллагдагчаар татах тогтоол баталж, танилцуулжээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг яллагдагчаар татах тогтоол баталж, танилцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг яллагдагчаар татах тогтоол баталж, танилцуулжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-аас энэ сарын эхээр баталжээ.

Улмаар түүнд уг тогтоолыг танилцуулж, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд прокурор даалгасан байна. Прокурорын баталсан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг түүнд танилцуулж гарын үсгийг нь зуруулсан гэх мэдээлэл ч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн.  Улмаар тус газрын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн бичиг баримтыг нь хураан авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан.

Тодруулбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүрэг Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй.

Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 сая төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж буй. Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт ч Б.Пүрэвдоржийг холбогдуулсан байдаг.

Эдгээрээс гадна Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнесс клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд уг зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөлгүй 1-2 жил болсон гэдэг.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632186
1 эможи

Зочин
2021-11-07 23:29
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
х
2021-10-27 19:19
хохин муусайн ан намын хулгаачууд
Zochin
2021-10-27 15:09
Aimar ih mungu ve 10 hunii Covid emchilgeenii mungu bna kkkk
Зочин
2021-10-27 13:41
тогтоол нь хаана байнаа
keyboard_arrow_up