Монгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа Монгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Оюутолгойн ордоо “Рио Тинто”-тай хамт 12 жилийн турш “ашиглаж” байгаа монголчуудад  ашиг бус өр нэмэгдсээр иржээ. Тус ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Энэ өр 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларт хүрнэ гэдэг тооцоог нэлээд хэдүйнээс ярьж, бичицгээж байсан. Тэгвэл үүнийг “Рио Тинто” компани нотолжээ. 

...Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна. 

“Рио Тинто” компаниас уржигдар Засгийн газарт ирүүлсэн дөрвөн саналын нэг нь үүнтэй холбоотой байв. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлсөн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “...Ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэх тооцоолол үүссэн. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд бичигдэх анх 1.4 тэрбум долларын өртөг бүхий өрийн бичилт хийгдсэн. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд нийлмэл хүүгийн аргаар бодогдоод өнөөгийн бодит цаг хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүсээд явж байгаа. Энэ цаашид 2051 он хүртэл нийлмэл хүүгийн аргаар 52 тэрбум төгрөгийн өртэй үлдэх мэдээллийг хийсэн. Тэгвэл “Рио Тинто”-гийн зүгээс 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэе. Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ногдол ашиг, ААНОАТ санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн санал ирүүлсэн” гэж мэдэгдсэн.

Үүгээр Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй, бүр алдагдалтай гэдэг нь нотлогдчихож байгаа юм. Тиймээс Засгийн газар, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар “Интерпол”-д ханджээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байхдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-нд хилээр гараад, одоог болтол эргэж ирээгүй байгаа юм. Энэ хооронд түүнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж ирсэн. Мөн түүнд холбогдох хэргийг бусад хамтран оролцогчдынхоос нь тусгаарласан байдаг. Гэвч “...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л бүгдийг мэднэ” гэсэн ижил мэдүүлгүүд уг хэргийг шийдвэрлэхэд саад учруулж байгаа аж. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн хувьд ч хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна. Тухайлбал, авлигын хэрэг үйлдсэн албан тушаалтан 2-5 жилийн ялаар шийтгүүлдэг байсныг 5-10 болгох зэргээр ял завших боломжийг хаах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Хуулийн эдгээр өөрчлөлтийн төслийг ойрын үед боловсруулж УИХ-д оруулах бололтой.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632205
1 эможи

Зочин
2021-11-07 23:25
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up