С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ

2021 оны 11 сарын 02

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх С.Чулуун 2020 оны наадмын өмнөхөн Соёлын сайдаар томилогдсон. Түүхч мэргэжилтэй тэрбээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. С.Чулууныг сайдаар томилогдоход Монголын түүхийн томоохон эрдэмтэд эсэргүүцэж гарын үсгээ зурсан шаардлагыг Ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд хүргүүлж байв.

Түүхчид Ерөнхий сайдад хаягласан шаардлагадаа “...С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Ингэхдээ баримтуудад анхан шатны боловсруулалт хийгдээгүй зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх олон чухал баримт багтсан.

Мөн С.Чулуун нь хуурамч бүтээлийн жагсаалт бүрдүүлэн ШУА-ийн академич хэргэмийг залилан мэхлэх замаар хүртсэн.

Түүнчлэн С.Чулуун нь ном бүтээл гаргасан эрдэмтдийн амь насанд заналхийлж дарамт шахалт үзүүлж байсан” хэмээн баримтууд хавсарган илгээж байсан юм.

Өөрөөр хэлбэл, С.Чулуун нь ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа 2012 онд БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн аж. Ийм мэдээлэл тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Уг гэрээнд Монголын талаас С.Чулуун, бас тухайн үед Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар нар гарын үсэг зурсан байна.

Гэрээгээр Улсын архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640 мянган нүүр бүхий 2 489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1 280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Үүнийг мэргэжлийн эрдэмтэн судлаачид эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн нь энэ ажээ.

Түүнчлэн уг үйл явдлын талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр “...Тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал байсан түүхч, профессор н.Дашдаваа гуай, Үндэсний номын сангийн судлаач н.Ням-очир нар эсэргүүцэл илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандсан байдаг. Үүний дараа энэхүү хэрэг хууль, шүүхийн байгууллагад очсон ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй тэгсгээд намжсан. Тэр үед энэ талаар сонсож байсан ч хууль, шүүхийн байгууллага зогсоосон юм байна гэсэн ойлголттой үлдсэн. Гэтэл 2017 онд эхний 20 боть Хятадад хэвлэгдэж гарсан. Үүнийг түүхч, судлаачдынхаа хувьд хаана, ямар ном шинээр хэвлэгдэж гарч байна гэсэн эрэл, хайгуулынхаа үр дүнд  олж мэдсэн юм. Ингээд баримтын нэг боть 500 хуудастайгаар хийгдэж цаашдаа нийт 1280 орчим боть гарах юм. Энэ хоёр тоог үржүүлэхээр нийт 640 мянган хуудас бүхий баримт өгсөн болно” гэж хэвлэлд ярьсан байдаг.

Бас МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Алтантөгс “Хүрээ сайдын хөмрөг ба Хятадын стратеги” томоохон хэмжээний нийтлэлдээ “...Хятадын түүхчид “Монгол бол Хятадын алдагдсан нутаг” гэдэг үзлээ шууд нотлох баримт байдаггүй тул дам нотолгоо болж чадахуйц баримтуудыг ямагт эрэн хайж, судлан цуглуулж байдаг. Энэ үйл ажиллагаанд нь хамгийн чухал холбогддог баримтууд бол Манж Чин улсын үеийн Монголын түүхийн архив юм.

Учир нь, хятадууд Манж Чин улсыг Хятадын нэг династи гэж ил тодоор үздэг бөгөөд Манж Чин улсын хууль ёсны өв залгамжлагч нь Хятад улс мөн гэдэгт хятадууд эргэлзээгүй итгэдэг. Иймээс монголчууд Манж Чин улсын харьяанд байх үеийн баримтуудыг хятадууд онцгой анхаарч, энэ талаарх баримтын нөөцөө баяжуулахыг эрмэлздэг”, “...2012 оны нэгдүгээр сарын 15-нд байгуулсан энэ шинэ гэрээнд Хүрээ сайдын баримтын бүх дансыг зурган хэлбэрээр хэвлэхээр тохирч, Хятадаас Монголын талд тоног төхөөрөмж ба ажлын хөлсөнд 900 мянган юань өгөхөөр болжээ. Уг гэрээгээр, эмхэтгэлийн цахим эх нь Монголд үлдэх бол, цахим эхийн хуулбарыг Хятадын талд шилжүүлэн өгөх болов. Энэ гэрээ академик бус, Монголын түүхчдийн оролцоог багасгасан, Хятадын стратегийн зорилтод үйлчилсэн гэрээ болов. Уг гэрээг шинэчлэн байгуулах үеэс эхлэн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны оролцоо эрс нэмэгдэж, мөн түүнчлэн Хятадын талын удирдагч Ли Шэнгийн хүчин чармайлт үүнд чухал үүрэг гүйцэтгэжээ”, “....Одоо ч энэ төсөл үргэлжилсээр байгаа бөгөөд С.Чулуун энэ төслөөс гадна Үндэсний номын сан дахь Өндөр гэгээний намтруудыг фото хэлбэрээр Хятадад илгээн хэвлүүлэх (Монгол Улсад хадгалагдаж байгаа Өндөр гэгээний намтрууд энэ 2020 онд ӨМӨЗО-д фото хуулбараар хэвлэгдсэн) зэргээр эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа нэрийн доор Хятадын бодлогын судалгаанд ашиглагдаж болохуйц Монгол Улс дахь түүхийн бичмэл баримтуудыг Хятад руу гэрэл зургийн аргаар хуулбарлан илгээх үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Хятадаас архивын баримт авах гэсэн Монголын түүхчдийн ажиллагаа бүтэлгүйтэж, “бэлэг” болон хувирав” гэсэн маш ноцтой мэдээллүүд байдаг.

С.Чулуун 2021 оны хоёрдугаар сард Соёлын сайдын албан тушаалаас бууж, энэ асуудал ч намжсан. Тиймээс “...С.Чулууны “Хүрээ сайдын хөмрөг”-ийг Хятадад худалдсан гэх асуудал яаж дууссан бэ” гэж сонирхох түүхчид, учир мэдэх хүмүүс олон байна.

С.Чулуун нь тавдугаар сарын сүүлчээр “Чингис хааны музей”-н захирлаар томилогдсон. Өнөөдөр мөн л түүнтэй холбоотой “зоосны асуудал” ил, далд яригдаж эхэллээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
632368
3 эможи

Зочин
2023-02-15 22:48
Манай төрд ерөнхийлөгчөөсөө авхуулаад баг, СӨХ хүртлээ хулгай нүүрлэжээ!
new
2021-11-07 23:18
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Цувдайгаа унжуулсан Чулуун
2021-11-02 14:29
Луйварчин хулгайч
цаазал
2021-11-02 12:13
одоо Чингис хааны музейн захирал болчихсон зоос зараад л хулгайн ажлаа үргэлжлүүлсээр яваа шүү дээ
Чулуун гэж шалихгүй мөрлөө их зантай
2021-11-02 10:51
Хөгийн гар бна лээ. Хүндлэхээ больсон.
zochin
2021-11-02 08:37
odoo yalaa edleh cag bolson mongol ulsiig doromjilj hanalaa undesnii tv geer ichihchgyi nebtruuleg hiigeed garaad tuuhiin hureeleng samarsan ochir gexeg hun bas hamt ysbah estoi lziibaatartaigaa hamt hiisen hariuclsgaa uur
keyboard_arrow_up