Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ёс зүйн хариуцлага ногдуулна Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ёс зүйн хариуцлага ногдуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ёс зүйн хариуцлага ногдуулна

2021 оны 11 сарын 11

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хийжээ. 

УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан тус хуульд нийцүүлэх зорилгоор УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн УИХ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 3 удаа, дэд ажлын хэсгийн хурал 6 удаа хуралдсан. УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, гишүүдээс гарсан саналуудыг нэмж тусгасан.

УИХ-аас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан.

Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгасан.

 

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632607
1 эможи

Зочин
2021-11-12 07:12
Аврага одоо ИХ-д хэдэн ч жил суувдаа улсад ард түмэнд юу хийж гийгүүлэвдээ аврагаа хөгшид өвгөдийнхөө тэтгэврийг ядахнаа доод хэмжээг нь 500000 болгочих дайны байвал яасын аврагаа
keyboard_arrow_up