О.Амгаланбаатар : Уул уурхайн компаниуд Говь-Алтай аймгийн иргэдэд ЭЭЛТЭЙ зарчмаар ажиллах хэрэгтэй О.Амгаланбаатар : Уул уурхайн компаниуд Говь-Алтай аймгийн иргэдэд ЭЭЛТЭЙ зарчмаар ажиллах хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

О.Амгаланбаатар : Уул уурхайн компаниуд Говь-Алтай аймгийн иргэдэд ЭЭЛТЭЙ зарчмаар ажиллах хэрэгтэй

2022 оны 1 сарын 04

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тус аймгийн газар нутагт ашигт малтмалын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компанийн төлөөллүүдтэй Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулав.

Arslan.mn

Говь-Алтай аймагт геологийн судалгаа 1960-аад оноос эхэлжээ. Одоогоор алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын 86 орд, 680 гаруй эдэлбэр бүртгэгдсэн байна. Аймгийн 564.1 мянган га талбайд ашигт малтмалын ашиглалтын 57, хайгуулын 73, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 139 тусгай зөвшөөрөл олгожээ.

Үүнээс 2021  "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа-2019" гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг энэхүү уулзалтаар сануулж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч цөөн хүмүүс, компани баяждаг биш газрын доорх баялгийг бүгдэд тэгш хүртээхийн тулд уул уурхайн компаниуд Говь-Алтай аймгийн иргэдэд ээлтэй зарчмаар ажиллах хэрэгтэй. Гэрээг хоёр талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. Тиймээс хэрэгжүүлэхгүй байх боломжгүй. Гэтэл Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг "Алтайн хүдэр" ХХК 2014 онд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан хэр нь нэг ч заалтыг биелүүлээгүй байна.

Тухайлбал

  • Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгаагүй /68 километр зам барьсан/
  • Цээл сумын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх "Шинэ Цээл" төслийг хэрэгжүүлээгүй.
  • Баяжмал тээвэрлэлтийн аж ахуйн нэгжийг аймагт бүртгүүлж, автотээвэр, болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, уурхайчдын цалин хөлснөөс суутгасан ХХОАТ, Агаарын бохирдлын төлбөр хураамжийг аймаг, орон нутгийн төсөвт 100 хувь төвлөрүүлээгүй, өр үүссэн
  • Цээл сумын цэцэрлэгийн барилгын ажил дуусаагүй Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, "Нүүрс" төслийг тус тус хэрэгжүүлээгүй.
  • Нөлөөллийн бүсийн сумдад "Гамшгийн сан" байгуулаагүй. /Зөвхөн Цээл суманд 2021 онд 41.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн/

Энэ компани Говь-Алтай аймагт арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч аймгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсангүй. Газрын баялгийг хүртэж байгаа бол тухайн орон нутгийн хүмүүст ээлтэй байх тал дээр анхаарч "Алтайн хүдэр" ХХК-ийн буруу жишгийг бүү давтаасай гэж хүсэж байна. Энэ компани гэрээний хариуцлагаа биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эхлүүлнэ. Цуцлахаас өөр арга байхгүй" гэлээ.  

Arslan.mn

Уулзалтад оролцсон уул уурхайн компанийн төлөөлөл "Эф Ви Эс Пи" ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч Я.Бат-Ирээдүй "Бид бодлогын чанартай ажлуудыг дэмжээд явах нь зөв. Нөгөө талд орон нутгийн удирдлагууд маань уул уурхайн компаниа маш сайн дэмжиж байж хөгжил ирдгийг гэрээндээ тусгаж өгсөн бол хэрэгтэй байлаа. Аливааг шаардаж болно. Гэхдээ дэмжиж, харилцан хөгжих гаргалгаа маш чухал. Манай компани зам засах, худаг гаргах, Орон нутгийн санд мөнгөн хандив хуримтлуулах зэргээр Алтай сумын удирдлагатай байнгын хамтын ажиллагаатай, гэрээний дагуу хүлээсэн үүргээ  цаг тухайд нь биелүүлж байна" гэв.

Arslan.mn

Говь-Алтай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эрх ашгийг хамгаалах "Алтайн баялаг-Хөгжлийн сан" ТББын тэргүүн М.Өлзийбат "Компаниуд сумын удирдлагатай гэрээ байгуулаад мөнгөө төлөөд явж байхад аймагтай заавал давхар гэрээ байгуул гэж бидний ажилд дахин хүндрэл учруулах шаардлага байна уу гэдэг асуудал гарсаар байна. Сумын эрх ашиг, дараа нь аймгийн эрх ашиг гарч ирээд хүндрэл учраад байдаг учраас бид энэхүү төрийн бус байгууллагын үйл ажиллагааг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл нэгдсэн сангаар орон нутагтай харилцах зорилготой. Компаниуд санхүүгийн дэмжлэгийг орон нутагт үзүүлэх нь зөв. Ингэхдээ талбайн хэмжээ, хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа зэргээр өөр түвшинд тусгах нь зүйтэй санагддаг" гэв.

Arslan.mn

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633674
1 эможи

зочин
2023-08-15 20:03
ГАА-н засаг дарга өөрөө алтны нинжа болохоороо новшийн юм л ярьж байна даа зайлуулаач.
ИРГЭН
2022-01-05 01:55
ЗАЯА МУУТАЙ ХҮН ГАЗАР УХДАГ ГЭДЭГ, ХАРААД БАЙХАД ЦӨВҮҮН ЦАГТ УДАМ УГСАА МУУТАЙ ХҮМҮҮС Л БАЙДАГ
Зөвхөн иргэдэд ээлтэй бус
2022-01-04 19:32
Газар нутагтаа ээлтэй ажиллах
keyboard_arrow_up