Ковидын үед 4.5 тэрбумаар контентын гэрээ хийсэн “Шинэ үеийн нэгдмэл залуус“ ТББ-ыг хэн эзэмшдэг вэ? Ковидын үед 4.5 тэрбумаар контентын гэрээ хийсэн “Шинэ үеийн нэгдмэл залуус“ ТББ-ыг хэн эзэмшдэг вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ковидын үед 4.5 тэрбумаар контентын гэрээ хийсэн “Шинэ үеийн нэгдмэл залуус“ ТББ-ыг хэн эзэмшдэг вэ?

2022 оны 1 сарын 04

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон. Гэтэл хуралдааны үеэр яам, агентлаг, газруудын өгсөн мэдээлэл олны анхаарлыг татав. 

Arslan.mn

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. Төсвөөс мөнгө гаргаагүй гээд байсан. Гэтэл улсын төсвөөс хийсэн юм уу. Хэдэн төгрөгөөр хийсэн бэ.  "Шинэ үеийн нэгдмэл залуус" гэх ганц төрийн бус байгууллага руу НЗДТГ-аас гэхэд "Наадам зохион байгуулах" гэх утгаар 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэвч наадам болоогүй биз дээ. Тэр мөнгө хаачсан юм бүү мэд… Нэгхэн төрийн бус байгууллага руу ийм их мөнгө шилжүүлж байгаа юм чинь өөр хаашаа, хэрхэн мөнгө шилжүүлж, угаасныг хэн ч таашгүй" гэж хэлсэн үг нь олны анхаарлыг татаад байна. 

Өөрөөр хэлбэл цар тахлын үед төсөв мөнгөө хэмнэх ёстой төр контент нэрээр хэдэн тэрбумаар нь цацсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар нэр нь гарсан "Шинэ үеийн нэгдмэл залуус" төрийн бус байгууллага нь 2016 онд П.Дэнсмаа гэх хүний нэр дээр  байсан бол 2019 онд З.Нямзул гэх хүний нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй болжээ. (холбогдох мэдээллийг open.data)

Харин 2019 оноос эхлээд урлаг соёлын арга хэмжээ,шоу зохион байгуулах нэрээр Улсын баяр наадмын комиссоос гурван тэрбум 132 сая төгрөг авсан бол БОАЖЯ-наас 837 сая төгрөг авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
4
yay an post
1
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
23
633676
35 эможи

Уншигч
2022-01-08 21:42
МАН нам угаасаал ийм муухай үзэл суртал хийж тархи угаахаас өөр юм хийдэггүйлдээ.
Зочин
2022-01-08 07:26
Төрийн мөнгө өмч хөрөнгөнд даана ч эзэн алга хянадаг шалгадаг газар алга дураараа идэж ууж наргиж үрж байна ш дээ
Бурка
2022-01-07 16:31
МАН байгаа тулдаа л өдий зэрэгтэй АН байсан бол өдийд сүйрсэн лдээ
А
2022-01-07 13:15
Паразитууд
Иргэн
2022-01-07 08:16
Арай бид олон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө сэтгэл зүрхээ зориулж хуруу хумсаа хугалж ажилладаг маш хүнд төсвөөс нэг ч санхүүжилт авч үзээгүй гэтэл энэ эрх мэдэлтэний нөлөөнд байдаг ТББ нар ингэж туйлж байдаг юу бүтээв юу үлдээв шалгаж үзэх хэрэгтэй. Ийм шудрага бус энэ бүр газар авсан асуудал шүү.
Bayr
2022-01-07 06:19
Яам тамгын газарууд нь манайх төсөвийн байгууллага мөнгө муутай гээд контeнтуудаа маш бага үнээр гуйж хийлэгдэг байгаа шүү. Муусайн хулгайч нар алхам тутамдаа хулгай хийгч нар Монгол төрд үүрэлжээ
Зоригтхүү
2022-01-06 21:12
Ядаж театр, төрийн байгууллагаа дэмжиж болдоггүй л юм байх даа.
Зочин
2022-01-06 13:39
Нямзул гэж хэний хүн бэ ард нь нэг улс төрч явж байгаа даа
ЗОЧИН
2022-01-05 22:26
АН байсан бол нар бүү хэл сар бүр, од ч харахгүй байсан
H
2022-01-05 20:04
Horneeeee oorsdoo songochoood buu hutzzzz
Гал
2022-01-05 11:56
Бас нэг цагдаагийн хамгаалалт нэрээр их мөнгө гардаг хоол хүнс шатахуун гээд , шатахууны нилээд хэсгийг нь дарга нар нь хуваагаад хусдаг гэсэн шүү
ИРГЭН
2022-01-05 01:51
ЭНЭ УЛС МАН- БАЙГАА ҮЕД НАР ХАРАХГҮЙ ШҮҮ
keyboard_arrow_up